
Улаанбаатар хотын дүүргүүдийн прокурорын газар, нийслэлийн Прокурорын газрынхан энэ сарын 28-ны өдөр Их тэнгэрт нэгдсэн шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлжээ.
Арга хэмжээний үеэр шинэ жилийн сонин содон сюрприз олон байсны нэг нь ширээ бүрт согтууруулах төрлийн нэг ч бүтээгдэхүүн байгаагүй аж. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч жилийн өмнө ард түмэндээ хандан бүх нийтээрээ сүүгээр хундага өргөхийг уриалсныг ийнхүү прокурорууд биелүүлсэн нь энэ юм байна.
Түүнчлэн хоёр дахь сюрприз нь прокурорууд жил бүрийн нүсэр ажлын нэг шагнал урамшууллын хэлбэрийг ч энэ удаад халсан байна. Прокуроруудын архигүй шинэ жилийн баяр олон нийтийг “Архигүй монгол хүн” урианд нэгдүүлсэн магтууштай арга хэмжээ болж өндөрлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ