“Сар шинэ” арга хэмжээгээр 60 хэрэг илрүүлжээ
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд, 2010 оны 11 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд орших Христийн сүмээс иж бүрэн цахилгаан хөгжим алдагдсан, 2011 оны нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туулын бургаснаас иргэн М-ийн 3 үхэр алдагдсан, 2010 оны 12 дугаар сарын 05-нд Баянзүрх дүүргийн 4 дүгэрэ хорооны иргэн Б-гийн 200,000 төгрөгийг булаасан зэрэг 7 гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.
Харин Эрүүгийн цагдаагийн газар, НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын ажилтнууд энэ арга хэмжээний хүрээнд урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаагүй 33 хэргийг илрүүлжээ. Үүнд, 2010 оны 11 дүгээр сард иргэн Д нь бусдад 4 сая төгрөг, 10 дугаар сарын 27-нд иргэн Б нь 2 сая төгрөгөө тус тус залилуулсан. Мөн 2010 оны 11 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших Улаанбаатар БУК компаниас эд зүйл алдагдсан. 2010 оны 12 дугаар сарын 04-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Б гар утас, 400,000 төгрөг алдсан, 2009 оны 12 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас 20 үхэр алдагдсан зэрэг урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаагүй 33 хэргийг илрүүлээд байна.
Түүнчлэн 2010 оны 7 дугаар сарын 09-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд орших 21 дүгээр байрны гаднах зогсоолоос УБЯ 51 41 дугаартай Эксель маркын машин алдагдсан, 2010 оны 08 дугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн П үл таних хүнд эд зүйлээ, 2008 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б үл таних хүнд 13 сая төгрөгөө залилуулсан. 2009 оны 06 дугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн А-г байрных нь гадна үл таних хоёр хүн хутгалсан зэрэг түдгэлзүүлсэн байсан хэргүүдээс Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд 20 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ