Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хаана

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй  шинэ жилийн баярын “Мөнгөн үдэш”  арга хэмжээ маргааш 22.00-02 цаг хүртэл төв талбайд болно. Энэхүү  арга хэмжээтэй холбогдуулан цэнгүүний үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төв  талбайн баруун, зүүн талаар тээврийн хэрэгслүүдийг байршуулахгүй, хөдөлгөөнийг бүрэн хаах юм байна. Тиймээс “Мөнгөн үдэш” цэнгүүнд оролцохоор тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн иргэд  Драмын театр болон Үндэсний түүхийн музей, “Туушин” компанийн өмнөх  талбайд  автомашинаа байрлуулна уу. Замын цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ