Цаг хэтрүүлэн ажилласан баарны эзэн хууль зөрчин покер тоглуулж байсныг илрүүлжээ. энэ сарын 27-ны 02:00 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 79-р байрны 1-р орцонд оршдог “Vogie” баарыг цаг хэтрүүлэн ажилласныг таслан зогсоохоор цагдаагийн алба хаагчид очсон байна. Уг баарыг тус дүүргийн 15 дугаар хороны иргэн 23 настай эрэгтэй Ц гэгч ажиллуулдаг аж. Гэтэл тус баарны эзэн Ц нь 3 хүний хамт мөрийтэй покер тоглуулж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Бат
Уншиж байна |