Замын цагдаагийн газар шилдэгүүдээ шалгаруулжээ

img

Замын цагдаагийн газар 2011 оныхоо тайлангийн хурлаа хийж, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан шилдэг алба хаагчдаа тодруулсан юм. “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар -БГД дэх ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч С. Жавхлантбаатар, -СБД дэх ЗЦТ-ийн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Ганзориг, -ЧД дэх ЗЦТ-ийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Мөнгөнтулга “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар - Мэргэжил хяналтын хэлтсийн  байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Очирбат - СХД дэх ЗЦТ-ийн хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч В.Дэлгэрбат - Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Г.Ууганцэцэг - БГД дэх ЗЦТ-ийн цагдаа, ахлагч А.Мөрөн - Мэдээлэл шуурхай албаны хэлтсийн дуудлага хүлээн авах цагдаа, дэд ахлагч Д.Энхбаяр - Орхон аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Х.Төрбат
Аюулгүйн Рэнцэнгийн нэрэмжит шагнал
-БЗД дэх ЗЦТ-ийн цагдаа ахлагч Д.Батзориг ажил мэргэжлээрээ тэргүүлэв. Мөн “Цагдаагийн алдар” тэмдгээр Захиргааны удирдлагын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, дэд хурандаа С.Энхтөр,  Д.Гантөмөр, Авто тээврийн газрын гэрээт тасгийн дарга дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Төгөлдөр нар шагнагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa nartaa bayar xvrgey ulam sain ajillaarai
2012-01-13
tsagdaa nar bayjaad l b.a tedniig shalgah heregtei shuu dee yun shildeg be
2012-01-02
hamgiin ih hun torgoj, zamiin tsagdaagiin tosowt unetei huwi nemer oruulsen tsagdaa naraa shagnaagui yumuu
2012-01-02