Айлын гражнаас эд зүйл хулгай хийжээ
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Ихнарангийн 31-р гудамжинд 12-р сарын 02 ны 05:00 цагт НХЭГ-ын 445-р чиглэлийн алба хаагчид овор ихтэй эд зүйл авч явсан хүнийг саатуулсан байна. Тухайн хүнийг саатуулан шалгахад тус хорооны иргэн М-ийн гражийг эвдэн цахилгаан дрилл, компрессор, цахилгааны утас, машины стачер зэрэг эд зүйлийг нь авч явжээ. Уг хэргийг Төв аймгийн Эрдэнэсант сумын 5-р багийн иргэн 18 настай эрэгтэй Л гэгч үйлдсэн байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ