Хоригдлуудын 70 мянган төгрөгийг завшсан гэв үү

img

Хүний хөгжил сангаас иргэддээ олгож буй 70 мянган төгрөгийг  хорих ангид ял эдлэж буй иргэд авч чадаж буй эсэхийг сурвалжлахыг хүссэн боловч ШШГЕГ болон холбогдох эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгөх албан тушаалтан нэгээхэн ч байсангүй. Тиймээс манай сайт Багануур дүүргийн нутаг дэвсгэр байрладаг Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж буй хоригдол Б-тэй ярилцаж дараахи мэдээллийг авлаа. Тэрбээр  нэрээ нууцлахыг хүссэн юм. - Ямар зүйл ангиар ял сонсоод ирсэн бэ.Чанга дэглэмтэй ангид хоригдож байгааг бодоход олон жилийн ялтай юу? - Миний нэрийг бичиж болохгүй шүү. Би эрх чөлөөгүй хүн. Энд дарамтлууна . Одоогоос хэдэн жилийн өмнө хүчингийн хэрэгт холбогдож шүүхээс ял сонсоод Багануурын Чанга дэглэмтэй хорих ангид хуваарилагдаж ирсэн. Наранд амьдарч байгаа хүмүүс их сонин ойлголттой. Торны цаана орсон л бол энэ гэмт хэрэг хийсэн гэж ойлгох юм. Үнэндээ миний хувьд найзуудтайгаа архи ууж яваад л ийм хэрэгт холбогдчихсон. Бүлэглэн хэрэг үйлдсэн гээд бүгд ял авсан шүү дээ. Тэр дотор огт хэрэг хийгээгүй залуу ч байсан. - Хорих ангийн  тань нөхцөл байдал ямар байна вэ. Ар гэрийнхнээс нь эргэлт ирж байна уу? -Манайх Улаанбаатар байдаг. Ойрхон болохоор  аав ээж эгч дүүс ирнэ. Гэхдээ эхний хоёр жил эргэлт их л ирдэг байлаа. Сүүлийн үед цайрч байгаа юм байлгүй. Ар гэрээс эргэлт ирэх нь цөөрсөн шүү дээ. Баяр ёслолын үеэр л ирдэг болж байх шиг байна. Шоронгийн нөхцөл яаж  сайхан байхав. Ямар амралтын газар биш. Манай хянагч нар ар гэрээс хүн ирэхээр гар харах нь их. Гайгүй шиг бэлэг сэлт тав арван төгрөг өгч байж хононо шүү дээ. Тэгэхгүй бол чангалаад хэцүү. -Хянагч нартаа ойролцоогоор хэдэн  төгрөг өгч байв чиний хувьд. Танай хориход яг одоо хэдэн хоригдол хүмүүжиж байгаа вэ? -Хорих ангидаа хүмүүжиж байгаа хоригдлуудын тоог хэлж болохгүй байх. Ер нь бол хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс л энд ирдэг юм. Хянагч нарт хэдэн төгрөг өгснөө хэлж яах билээ. -Нууцлах шалтгаан байгаа юм уу. Эсвэл та худлаа туучихав уу? - Наад асуултаа эргэлтээр ирсэн хүмүүсээс асуухад болох юм биш үү. Би худлаа ярьж яах билээ. Үнэн нөхцөл байдал нь ийм. Уг нь сард ганц удаа гэрийнхэнтэйгээ уулзахдаа хүн юм чинь жаахан ч гэсэн тухтай ганц хонож, сайхан ээжийнхээ гарын хоолыг идчихвэл нэг хэсэгтээ л сэтгэл сайхан байдаг юм. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Ялтан хүн бүр муу гэж ойлгож болохгүй. -Ингэхэд Хүний хөгжил сангийнхаа 70 мянгийг авсан уу? -Хүний хөгжил сангийн мөнгө чинь бид нарт олддоггүй юм. Уг нь  халамжаас ялтнуудын нэрийн данс руу шилжүүлсэн гэдэг юм билээ. Гэтэл би тэр мөнгөний барааг хараагүй шүү. Надаас гадна энэ хорих ангид ял эдлэж байгаа хоригдлуудын дийлэнх нь Хүний хөгжил сангаас олгодог мөнгийг аваагүй. Бид нарын нэрийн данс руу шилжүүлсэн мөнгө яахаараа алга болчихдог юм. Энэ хорих ангийн дарга нар л мэдэж байгаа байх. Би чамд өөрийнхөө мэдэж байгаа нууцыг дэлгэхэд бид нарт төрөөс өгсөн тэр  мөнгийг Багануурын хорих ангийн  хэдэн дарга нар  л завшиж унаа тэрэг, хурдан удмын адуун сүрэг худалдаж авдаг сурагтай.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яагаад Авилгалтай тэмцэх газрынхан энэ мэдээллийн дагуу шалгаж олон нийтэд мэдээлэхгүй байна вэ?
2012-01-30
ЗОЧИНД шоронд араатан ч бий алдаж оносон аавын хүү ч бий мөн хүний ял үүрээд сууж байгаа ч аавын хүү байгаа Яг үнэнийг бичихэд Манай хууль бусармаг хахууль идэгдсэн шүү дээ 60 хувь хилсээр яллагдсан байдаг юм шүү Мөнгөтэй хүнд энэрэнгүй, ядарсан нэгэнд бол төмөр нүүрээ харуулдаг шүү дээ Алдаж гэндээд , гэмшиж байгаа хүмүүсийг наранд тарвалзаад хэвтэж байгаа зочин та ойлгох хэрэгтэй
2012-01-06
хүний хөгжилийн мөнгийг аль ч хоригдож байгаа хүн аваагүй байх.Нилээн хөдөлгөөнтэй хүний ар гэр ар өврөөр нь харайж байгаад авсан байдаг байх. Харин энийг шалгаж аваагүй хүмүүст олговол зүгээр л байна. Хүүхдээ эргэх гэхээр мөнгөндөө баригдаад эргэж чаддаггүй аав ээж, ах дүүс зөндөөнь байгаа. Энийг үнэн мөнийг нь олоод аваагүй хүмүүст олговол их буян болнодоо.Шалгах хэрэгтэй шүү. ЭДНҮҮС ЧИНЬ АДИЛХАН Л ХҮН ШҮҮ ДЭЭ.
2012-01-04
САНАА зовдоггүй луйварчид олон болсон байна. Хэнтийд хоригдлуудыг малчинаар авч үнэгүй ажлуулдаг ч гэх шиг. Энэ хуулийн сайдтан ажлаа хийхгүй юм. Хоногоо хүлээгээд суудаг бололтой
2012-01-04
Зовж байгаа хүний мөнгийг кармаалаад өөдөө явахгүй. ХҮҮХДҮҮДэд нь их халгаатай. За тэгээд эх орны баялгаар тансаглаад байгаа луйварчдын хувьд гай нь үр хүүхэд дээр нь тусдаг хуультай..
2012-01-04
наад муу хоригдолоо ал
2012-01-04
Ийм аймаар хар мөнгийг идээд яаж амьдардаг байна аа. Ерөнхий прокурор оо шалгах хэрэгтэй ш дээ. Хоригдлуудад мөнгийг нь олгооч ээ
2012-01-03
hun alsan gemt hereg hiisen araatnaas doloon dor amitadiig ta nar ya geed bga yum be ternii orond tiim hund nuhtsuld ajillaj bga alban haagchidiinh n ajiliin hund hetsuug oilguulj olon tumend hurgeechee arai uur untsuguus haa=rval humuust iluu hurne shu dee hun humuujuulne gedeg tiim amar zuil bish shuu dee
2012-01-03
киргиз алим хааччивааа
2012-01-03
zuv zuv shalg sain shalga.Selengiin nyagtlan Ulam-orgiliig sain shalga,ulsiin mungu ideed bayjij duuslaa.LV-n tsynh barij bna shde.
2012-01-03
Ïðîêóðîð, ýð¿¿ãèéí öàãäàà,ìºðäºí áàéöààõ ãàçðàñ øàëãàæ ¿çýõ õýðýãòýé. ¿íýí ÷ þì áèëýý ¿¿.õ¿í ã¿òãýæ áàéãàà ÷ þì áèëýý ¿¿. øàëãàæ áàéæ ¿íýíèéã îëõ õýðýãòýé. õýðâýý ¿íýí áîë òýð äàðãà íÿãòëàí íàðûã õîðèãäóóäòàé õàìò õîðèõ õýðýãòýé.
2012-01-03
oorsdiig ni daguulj gargaad avdag yum bishuu. bahk gaduur bgaa hunuu yaltan yumuu medehguishdee
2012-01-03
Ýíý õ¿ì¿¿ñ Äàðãà áîëîí äàðãàíöàð, ñýòýðòýé äàðãà, íÿãòëàí íàðûí ë õèéæ áàéãàà àæèë ø¿¿ äýý. Îäîî ñîëèî÷ýý. Õàëàà÷ýý
2012-01-03
Èéì ë áàéãàà þì ø äýý. Õººðõèéñ òýäíèé ìºíãèéã àøèãëààä áàéäàã. Ýíý ÷èíü á¿ëýã õýðýã þì áèø ¿¿? Ø¿¿õèéí øèéäâýð ã¿éöýòãýõ ãàçðûí õóó÷èí õ¿ì¿¿ñèéã îäîî àæëààñ íü õàëæ òýòãýâýðò íü ñóóëãàà÷ýý. Òýä íàð ÷èíü îäîî àæèë õèéõã¿é, ÿàæ èäõýâ ãýýä ë ñóóæ áàéãàà.
2012-01-03