Жендэрийн хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Арвин танилцуулсан юм. Харин санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх, асуулт асуух гишүүн гараагүй тул Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололууд болон Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.
Харин Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ