Эмгэнэлт хайр сэтгэлийн үнэн түүхийг өгүүлнэ

img

Оросын хөгжмийн зохиолч Бо­рис Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг"  бол А.С.Пушкины найраглалаас сэдэвлэн бүтээсэн балет юм. Крымийн сүүлчийн хаан Грейн хайр дурлалын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэ балетын нэ­рийг заримдаа "Нулимсан орги­луур" ч гэдэг.

a

А.Пушкин найраглалаа 1823 онд бичихдээ гантиг чулуун ор­гилуурын дэргэд нэгэнтээ очиж байсан нь ч үнэн гэлцдэг. Харин Б.Асафьев балетаа 1933 онд бичиж  дараа жил нь 1934 онд Ленинградын Маринскийн театрт балетмейстр Ростислав Захаров дэглэн тавьсан байна.

sa

Крым буюу одоогийн Украины сүүлчийн хаан Грей польш бүсгүй Марияд өгсөн "мөнхийн" хайр дур­лалын түүхийг өгүүлэх энэ балетын тухай мэдээлэлд Бах­чисарайн ордны тухай түүхэн сонин сайхан баримтууд цөөнгүй үлджээ. Тэд­гээр  нь балетаасаа ду­тахгүй со­нир­холтой.

a

Крымийн Бахчисарайн хот нь Ялтын ойролцоо орших бөгөөд Бахчисарайн ордон XVI зуунд хааны ордны зориулалтаар бариг­даж, баригдсанаасаа хойш хэд хэдэн удаа дайн тулааны хөлд эвдэгдэн, дахин дахин сэргээн засварлагдаж байсан байна. Уран барилгын хувьд Ордон лалын ур­лагийн хэв маягийг шингээж үр­гэлжилсэн хана хэрмээр хүрээ­лэгд­сэн байх ба хааны амьдрах бай­рууд, тансаг цэцэрлэгт хүрээ­лэнтэй. Ордны дотоод засал чимэг­лэл, дизайны шийдэл нь XVI зууны Крымийн уламжлалт татар хэв шинжийг илэрхийлнэ. Дэлхийн уран барилгын түүхэнд Бахчи­сарайн ордон нь "Исламын гурван ордон" хэмээн нэрлэгддэг гурван орны нэг билээ. Нөгөө хоёр нь  Туркэд байдаг Топкапийн ордон, Испанид байдаг Аламбра ордон юм.

s

Бахчисарайн хот ба ордон баригдаж дуусмагц XVI зууны эхний хагаст хаан улсын нийс­лэлээ тэнд нүүлгэн шилжүүлжээ. Ордны цогцолборыг Перс, Ита­лийн архитекторчдын удирдлага дор Орос, Украины боолчууд ба­рьж байгуулсан гэдэг билээ.  Олон удаагийн сэргээн засварлалтын дараа ч XVIII зуун хүртэл уран барилгын хуучны хэв маягаа  ал­даа­гүй бөгөөд одоо ч зарим ба­рилгууд нь төрөлх хэв шинжээ хадгалсан хэвээр ажээ.

a

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Грей  хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхлийг үл тэвчин усан оргилуурын дэргэд үргэлж га­шуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийл­гэсэн нь зарим талаар гантиг чулуу уйлж байгаа мэт харагддаг байжээ. Эмгэнэлт явдлын учир шалтгаан хийгээд Грей хааны хатан  Зарема эр нөхрийнхөө дурлалт бүсгүй Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө мөн хааны зарлигаар хөнөөлгөдөг гунигт түүхийг "Бахчисарайн орги­лолт булаг" балетаас манайхан мэдэх биз ээ.

a

ДБЭТ түүхэн хааны хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн "Бахчисарайн оргилолт булаг" жүжгийг хуваа­рийнхаа дагуу өнөөдөр 17 цагт тоглоно. Энэ удаагийн бүжгэн жүжгийн симфони найрал хөгжимчдийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирчдаач Н.Туулайхүү дохин гол дүр үзэсгэлэнт Польш бүсгүй Марияд балетын гоцлооч Б.Саруул, Мариягийн сэтгэлт хархүү Вацлавт Б.Пүрэв-Очир, Крымын хаан Гирейд Х.Мөнгөнхөлөг,  Гирейд хайртай хатан Заремад Б.Баасансүрэн, Нуралид Б.Төгөлдөр, аавд Н.Баяраа, хар хатанд Э.Ууганцэцэг, Няняд Р.Байгалмаа, хоёр өвгөнд Х.Ганбаатар, Ц.Мөнхдэлгэр нар бүжих юм байна.

a

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ