Турхиралт ба гудамжны улс төр

img

Сүүлийн үед эх орон, газар нутаг, ард түмнийхээ өмнөөс дуугарч байгаа иргэний хөдөлгөөнийхний тэмцэл олон нийтийн дэмжлэг авахаас илүүтэй дургүйцлыг төрүүлэх, бүр заримынх нь үг үйлдэл иргэдийг айлган цочроох боллоо. Тиймээс ч үр хүүхдээ гадуур явахдаа олон нийт бөөгнөрсөн, тэмцэл, жагсаалаас холуур явахыг эцэг эхчүүд захих болж. Юмыг яаж мэдэх вэ, “долдугаар сарын нэгэн” давтагдахыг үгүйсгэхгүй гэж сэрэмжилцгээж байна. Уг нь ч иргэний хөдөлгөөнийхөн олны дэмжлэг, талархал хүлээж байсан цаг саяхан л даа.  Иргэний нийгмийн хөдөлгөөн, Ахмадын чөлөөт холбооныхон цалин, тэтгэвэр нэмэгдүүл, хүүхдийн мөнгийг олго гээд л Төрийн ордон тойрон гороолж, Чингисийн талбайд тайван жагсаал хийн, Төрийн ордон руу өндөг, улаан лооль шидсэн шигээ өндөрлөж, үүнийг  иргэд ч дэмждэг байлаа. Гэвч өнөөдөр тэр үеийн тэмцэгчид УИХ-ын гишүүн, зөвлөх, дарга болж, албан тушаалд дэвшин нам жимхэн амьдрах болж. Хааяхан эрх ашиг нь зөрчигдвөл суудлаасаа чангахан дуугарахад л боллоо. Харин иргэний хөдөлгөөнийхний үргэлжлэл хэвээр. Тэр үеийн дарагдаагүй өндөг хатуужаад чулуужсан бололтой. Төрийн ордны цонх хагалж чадаагүй бяцарч байсан өндөг өдгөө юунд ч хагарахгүй, няцрахгүй, цуурахааргүй хатуурч, цонх байтугайг цөм цохиж мэдэх.




Ноён уулаа аврахаар суулт өлсгөлөн зарласан тэмцэгчид эдүгээ Төрийн тэргүүнийг огцруулахыг шаардлаа. “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн өвөг дээдсийн хэрэгсүүр булш, бунхан оршсон Ноён уулаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй хэмээн УИХ-аас  батлах Ашигт малтмалын тухай хуульд хориг тавихыг шаардан суулт зарласан. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан батлахдаа Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан боловч үүнд Ноён уулыг хамруулаагүй. Тиймээс Ерөнхийлөгч ч хуулинд хориг тавих шаардлагагүй болсон билээ. Харин суулт өлсгөлөн зарласан тэмцэгчдийг оролцуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, олон нийтийн төлөөлөлтэйгээр Ноён уулын эргэн тойронд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.


Эдүгээ “Босоо хөх Монгол”-чуудын тэмцэл Төрийн тэргүүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулан суулт зарлалаа. Тэд өвөг дээдсийнхээ нутгийг хөндүүлэхгүй, Ерөнхийлөгч олон жил хошгирлоо, гадаадын иргэнд уучлал үзүүлсэн мөртлөө монголчуудаа өршөөхгүй байна гэх зэрэг хэд хэдэн үндэслэл дурдсан байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Капла нарын гадаадын иргэнд уучлал үзүүлж, хууль зөрчсөн хэмээн огцруулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барихаа  мэдэгдсэн.


Бүх ард түмнээс сонгогдог ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийг огцруулах эрх нь парламентад байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 35.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан. Тиймээс олон нийтийн гарын үсэг цуглуулах нь Г.Уянга нарын гишүүдийн бэлтгэж байгаа Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийн үндэслэлд л нэмэр болохоос бусдаар хууль үйлчлэхгүй юм. Суулт хийгчдийн энэ удаагийн тэмцэл ч иргэдэд бус хэн нэг эрх мэдэлтэнд үйлчилсэн үйлдэл гэж олон нийт үзэж байна.


Харин нөгөө талд МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс МҮОНТ-ээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын 76 гишүүнийг халз мэтгэлцээнд дуудлаа. Тэдний дуудсан халз мэтгэлцээнд ирсэнгүй, цаашлаад МҮОНТ-ийн удирдлагууд ирсэн хүмүүсийг нь шууд нэвтрүүлэгтээ оролцуулсангүй, эфирээ хаалаа хэмээн олон нийтийн сүлжээгээр турхилалт, гүтгэлэг, доромжлолын үгтэй мессэж хайр найргүй цацах болж. С.Жавхлангийн санаачилсан “Төр буруутай юу, түмэн буруутай юу” шууд нэвтрүүлэгт оролцуулахаар дурдсан хүмүүс нь ирээгүй тохиолдолд нэг талыг баримталсан мэдээлэл цацахгүй гэдгээ МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарь ч албан бичгээр хариу мэдэгдсэн байж. Манай улс парламентат засаглалтай. Тиймээс бид хаана ч хууль дүрмээ баримтална. Үүнтэй л адил МҮОНРТ-ийн удирдлагууд ч дурдсан хугацаанд оролцох хүмүүс ирээгүй учир байгууллагын хууль дүрмийнхээ дагуу шууд нэвтрүүлгийг цуцалсан байна. Харин С.Жавхлан нар шууд нэвтрүүлгийг цуцаллаа хэмээн олон нийтийн сүлжээгээр МҮОНРТ-ийн удирдлагуудыг буруутган, гар утасны дугаарыг нийтэд ил зарлан, дарамтлан, хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. Ардчилсан нийгэмд хүн үгээ хэлэх, үйлдэл ч гаргах эрх чөлөөгөөр хангаж өгдөг. Харин “миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг”-ийг бид 25 жилийн хугацаанд хамгийн сайн мэдэрсэн. Тиймээс ч нийтийн дууны ханхүү С.Жавхланг нийгмийг турхиран хууль зөрчиж байгаад иргэд эмзэглэж, шүүмжилж байна лээ. Яагаад гэвэл түүний дуулсан дуунд уярдаг болохоор. С.Жавхланг тоглолтоо хийнэ гэхэд найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл үзэхийг тэмүүлэн шуурцгаадаг. Түүний дуулсан дуу бүр нь уярмаар, хайлмаар. Харин түмний дуугаараа бус турхиралтад иргэд өдөөгдөхгүй, дургүйцэх нь илэрхий. Энэ л зөв зүйлд нь дэмжиж, бурууг нь шүүмжлэх түмний хүндлэл.


Олон нийтэд хандсан, уриалсан хэсэг бүлэг хүний турхиралт нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг “долдугаар сарын нэгэн” бидэнд сургамжилсан. Тэр дундаа телевиз үзэн амарч суусан хүн, гэрээсээ тавхан буудлын цаана өрнөж байгаа зүйлийг үзэх гэж сонирхож очоод шидсэн чулуунд өртөхөөс эхлээд амь насаараа хохирсон гашуун сургамж бий. 


“Гарьд магнай” кинонд “Ноёны бөхийг давдаг хэн бэ, чи” хэмээн Далайцэрэнг гудамжинд алхаж явахад нь хэсэг лам чулуугаар шидэж байгаад морьтой хүмүүс ирж явахыг харан зугатдаг. Морьтой хүмүүс “Ноёны бөхийг давсан аварга, яагаад жаахан банди нарын шидсэн чулуунд оногддог билээ. Энэ ч дэргэдээс бус дээрээс шидсэн чулуу байх аа” хэмээн ярьцгаадаг. Өнөөдөр гудамжны улс төр нийгэм, цаг үе нь л өөр болохоос агуулга нь  адил, агаар нэгэн өрнөж байна.



Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
javhlangiin daraa bas neg hun garch ireed duudah uu. lav l saya bish gehed ovoo olon myangan udaa duuduulah hereg garah yum bish uu. yarshig zugeer gadaa gudamjind l suutsgaaj bgaad buh hund hariulaad baij bai. ene 3 hun.
2015-03-17
zochin:
odoo bodhod oligarh nertei enhbayar n ene a namin heden urvagchnaraas iluu bsn gej sanagdah yum.
2015-03-17
swemon:
saihan haraa eroo gol mine shirgej duusah ym bna daa. ninjagaas avarch turuulj tor zasag maani uul usgui bolgoh bodlogo hergjuulj ehelelee gj oilgogdhoor bna. haana ymar ninja ireed ter toriin hamgaalaltai gazriig tor zasgaas omno uhah geed bgaa yum boldoo. yanadaa ene toriin ondorloguudiig helj yrij bgaagaa meddeg l baigaadaa . usgui bol altaar yah bklee minii mongoliin ard tumen ?
2015-03-17
энэ одоо ямар сэтгүүлч вэ:
энэ сэтгүүлч хошного долоохоо болих хэрэгтэй. ийм хэцүү үед харин ингэж эх орныхоо төлөө сэтгэл гаргаж тэмцэж байгаа энэ залуучуудыг хараад бахархаж байна. болж байгаа юм хаана байна. борчуудын амьдралыг өнгийгөөд хараарай. социализмын үед хамгийн ядуу хүн яаж амьдардаг байлаа. харин ардчилсан хүнлэг гэх энэ нийгэмд дээд мөнгө идсэн давхаргаас бусад хүмүүс яаж амьдарч байгааг ялган хараарай. энэ олон уул усны сав газрыг ухуулж хар нүх үлдээж байж нэг уулыг ухахыг болиулж чадахгүй байгаа ерөнхийлөгчийг ву гэх юм. тэгээд бас ичих ч үгүй мөхөөлдөс идэж үзээгүй гэж бүхэл бүтэн улсаа улайм цайм доромжилж америк баячуудын хайрыг татсан долдойг юунд нь өмөөрөөд байгаа юм бэ. дээр суусан ерөнхийлөгчөөсөө авахуулаад 76 гишүүн нь өөрсдөө ёс зүйтэй байж байгаад ард түмнийхээ хүндлэлийг хүлээхгүй тэднийг улайм цайс доромжилж байна ш дээ. тэгээд бүх эрх мэдлээ ашиглан худал мэдээлэл өөрсдөө тарааж байна.мөн бүхий л хэвлэл мэдээлэл, сонин, тв, вэб сайтуудад дарамт үзүүлж байхад энэ хүмүүс жинхэнэ эх орноо хэмээн хөдөлж байна.
2015-03-17
ogii:
eviin herem vndesnii hodolgoon. ev nerdelee barya..bvh tovshond ev negdliig togtooe
2015-03-16
0gii:
ard tvmen hen hrn be gedgiig medej by yu ch bolj bsan. eviin herem hodolgoonii eveer shiid gedeg tyn zov. yu ch boj bsan ev negdeltei bai gesen vgiig sana
2015-03-16
зовлонгын түргэн жаргалын удаан алалцмаар байна:
эцэг өвгөдийн минь хойч үе үр удамдаа хүчит баавгай хүрхэрдэг луунаас айлгүй үеийн үед халуун амиа зольж бүлээн цусаа урсгаж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн газар нутгийг минь хэдэн хятадын эрлийзүүд хэдхэн жилийн дотор зарж үрлээ одоо үнэхээр тэвчээр алдаж байна. олигтойхон удирдаад оволзуулаад өгөх аавын хүү байвал 200-хан гэр бүлийг тонилгоход л монгол төр цэвэр ариун болно. жаргалын удаан зовлонгын түргэн. нэг луйварчин дээр арван ард ноцход алж л таарна. муу новшнуудтай муу аргаар үзэхгүй бол хичнээн жил дарлах гээд байнаа. үүдээр хөөгөөд гаргахлаар тооноор ороод ирэх хууль нийлж байгаад гаргачихсан. энэ луйварчдын хоолойг хэрчиж хошногоруу нь халуун царил шаах өдөр тун удахгүй ирнэ.
2015-03-16
иргэн:
ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. харин залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. харин ард түмэн өөрийгөө өөд татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм. /самуэл смайлс/
2015-03-16
иргэн:
танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. зүрхээ энэрэл хайраар дүүргэ. энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /дээрхийн гэгээнтэн xiv далай лам/
2015-03-16
иргэн:
“биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /күнз/
2015-03-16
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-16
иргэн:
дээдэс ёслолыг сахиваас доордос үл хүндэлж эс зүрхлэх, дээдэс журмыг сахиваас доордос үл дагаж эс зүрхлэх, дээдэс итгэлтэй аваас доордос үнэн сэтгэлээ үл илтгэж эс зүрлэх бөлгөө. /күнз/
2015-03-16
иргэн:
засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /күнз/
2015-03-16
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2015-03-16
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-03-16
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-03-16
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-03-16
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-03-16
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-16
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-03-16
ebaad:
boldog bol ogzorchhoo negent tolgoi ni hurehguigees hoish zai tavisan ni deer shtee eronhiilogchoo
2015-03-16
энхэд:
таны хамгаалаад байгаа элбэгдорж яаж хөрөнгөтэй болсон бэ? энэ ерөнхийлөгч ном бичдэг үү? үйлдвэр барьсан уу? ер нь ажил хийж үзсэн хүн мөн үү? миний мэдхээр улс төр, төрийн алба хашсан хүн. энэ уалинг цуглуулаад хөрөнгө оруулалтдаа бичсэн мөнгийг цуглуулж чадах уу? авилга авдаггүй бол гадаадаас санхүүждэг юм биш байгаа. зөрчидсөн эрхийнхээ төлөө иргэд үгээ хэлж, жагсаж болохгүй юм болж байна уу? хариу хэлээрэй!
2015-03-16
зовлонгын түргэн жаргалын удаан алалцмаар байна:
ц.элбэгдоржын турхиралтаар н.энхбаярын овоо хараанд орж буудуулсан 5 залуугын амь насыг тэднээс нэхэх хэрэгтэй. төрийн 3 өндөрлөг нь гадныхны гар хөл болсон нь тодорхой болсон энэ үед тэд нартай хууль ярьж хугацаа алдахын нэмэр алалцмаар байна. ард иргэд төрийн эрхээ гартаа авахын цагт манан, махн-ы луйварчдын шоронд хийхийг шоронд хийж шонд өлгөхийг шонд өлгөж эд хөрөнгийг нь хурааж ард түмэнд тарааж, эхнэр охидоор нь янхны газар байгуулж хамгаалаад байдаг дох-той хятад, вьетнамуудаар нь балбуулах болно. алалцмаар байна хэдий болтол монголчууд нийтээрээ 200-хан гэр бүлд дарлуулж байх ёстой юм. нэг луйварчин дээр арван ард ноцход л алаад хаячихна.
2015-03-16
aaaaaaaaaa:
setguulch malaa zuv temzejbaigaa hunwe buruu geed medreliin ulaan solio ve. bukhel buten ulsiin ernhiilogxh.bas ernhii said geed omgoolood mangartaad baihiin hervee tes buruul uildel jiisen baival heleed temzeh estoi bizdee malaa.
2015-03-16
зочин:
орон нутгийнхны үг л арай үнэнд дөхөж очино доо.худал хошгорсон нөхдөөс залхаж байна.
2015-03-16
зочин:
эргүү нь дэндсэн сэтгүүлч вэ.чинийхээр уул усаа сүйтгүүлж,гадныханд алтаа зүгээр өгөөд өрөнд орох нь тэгээд зөвүү
2015-03-16
bayaraa:
uul us baigalia hamgaalah ni hun bolgonii yyreg!!! setguulch chi ch bas oroltsoh estoi.chinii yr huuhed hoich ulsiinhaa tuluuu temtsej bgaa ene humuus. tiim huuli bus yum bol dahiad taraadah l daa chadahgyi shuudee.setguul ch odoohondoo tsalingaasaa salchih geed aij baigaa bol duugyi l uur yumaa hiigeed baij bai..ayandaa ard tumen oilgonooo.....
2015-03-16
irgen:
neg hun duudlaa geed l nisch ireed bdag turiin undurlugud gej haana ch bhgui shde. sain tuluvluuch. duuchid yasan zavtai yum be.
2015-03-16
battor:
tenegteech javhaa 10 garan jil eh oron uls tor geed bnga temtsej bn odoo ene durakuudiig duudaj ard tumnii omnoos asuult tavih hugatsaa bolsoon ed nar temtsej ed nar garch ! irehgui hen garah yum be! laval ene buruu tolgoi ni eregsen ardachlal neren door 20jil huuli zorchij hulgai hiij hunii mon chanariig ulandaa gishgej haltar heden togrog olson luivardsan yumnuud l javhlang uguisegej bna yag yas yuman deer ene duuchin chiné ter novoshnuudaas iluu uran buteel hiij neleed horongiin ezen bolson bh shuu tegeed har amai bodoogui olon saihan buyantai ajil hiij eh oron ard tumniihee duu hooloi boloj undesnii soyol ulamjlalaa sergeej bu*d ulger duurailal boloj yavaa jinhen javhaatai mongol er yum soudée. teghed ter sosorbaramiig haraach ardachlal neriin dor zavaaarch ocgh bn shuudee. deel omsson tom teneglel ter nohor deel omoshoo bolimoor baigaa yumdaa sagsalzaad ih muuhai hun ih ardchilhaar tim balai baliar boldog bh.
2015-03-16
zochin:
zov niitlel bna.
2015-03-16
шүүмжлэгч:
шантаажчин уянга хиншүү ганбаа нар өөрсдөө огцорвол таарна
2015-03-16
иргэн:
76 тэнэг дуучин, бөхчүүдийг уих-даа сонгох л үлдэж гэнэ. хууль зөрчөөд танхайраад, бусдын хувийн хэрэгт оролцоод байгаа "эх оронч" царайлсан популистуудад арга хэмжээ аваач ээ. төр яасан хүчгүй байна аа. хуулиа хатуу сахиулахгүй бол улс дампуурна шүү. бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдыг халз дуудаж улс орон, ард түмнээ доромжилдог тэр даварцан бацаан одоо хэн юм бэ, арга хэмжээ аваачээ
2015-03-16
иргэн:
энэ миний эрх мэдлийг авах гээд байна.тийм болохоор популист,гудамжны улс төрч,хууль зөрчигч мөн
2015-03-16
huts:
chi tanar l 1 talig barij niitleed bnshdee t1 gj bodod bnuu malaa
2015-03-16