Хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшилжээ

img

Монгол анх удаа эцэг эх, хүүхэд, гэр бүлд зориулсан мэргэжлийн сэтгэл судлаачдын нэгсэн сургалт энэ сарын 21-нд Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Энэ талаар өнөөдөр “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд, тус төвийн тэргүүн, гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.

б

Сургалтын үеэр сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд Эцэг эх-хүүхдийн харилцааны зөрчлүүд, тэдгээрийг үр дүнтэй шийдвэрлэх зөвлөмж, гэр бүлийн дүрэмийг хэрхэн тогтоох, гишүүн бүр эрх болон үүргээ хэрхэн хуваарилах ба хүлээн авах тухай заах юм байна.

Тэрээр “Өнөөгийн нийгэмд хүүхдийн хүмүүжилд маш олон асуудал тулгамдаж байна. Тухайлбал, эцэг эхчүүд бид хүүхдийнхээ үйлдлийг хянах, чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үеийн залуус маань хүүхдээ харж байгаа гэдэг ч бодит байдал дээрээ хүүхдээ саатуулахын тулд ухаалаг утас, телевиз ашигладаг. Хүүхэд тухайн хэрэгслээр юу үзэж сонирхож байгааг анзаардаггүй, хараа хяналтгүй байлгадаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед хүүхдийг эцэг эхчүүд биш ухаалаг утас, компьютер, телевиз хүмүүжүүлж байна. Түүнчлэн, сүүлийн үеийн хүүхдүүдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшилсон судалгаа байдаг. Учир нь тэдэнтэй эцэх эхчүүд нь амьд харилцаа үүсгэж, барагтаа ярихаа больсон байдаг. Мөн хүүхдүүд багадаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг” хэмээн ярьлаа.

Гэр бүл салалтын хохирогч "Хүүхэд"

б

Харин гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр лекц унших юм байна.

б

Учир нь сүүлийн таван жилийн байдлаар 10 гэр бүл тутмын хоёр нь салах өргөдлөө шүүхэд өгсөн байдаг аж.  Дахин нэг тоо баримт дэлгэхэд өнгөрсөн жилд гэхэд л 10980 гэр бүл анхан шатны шүүхэд гомдол гаргаж, Гэр бүлийн хуулиар гомдлоо шийдвэрлүүлсэн байна. Тэдний дунд ердөө сарын өмнө гэрлэлтээ батлуулсан залуус, насныхаа хагасыг хамт туулагсад ч байдаг гэнэ. Шалтгааныг нь тэд амьдрал ядуу, ажлын байр олдохгүй, сэтгэл санаа нийлэхгүй гэсэн хэдхэн үгээр илэрхийлж, өөрсдөө нэр цэвэр үлддэг. Хамгийн гол нь энэ бүхнийх нь ард юу ч мэдэхгүй хүүхдүүд хохирч, хойд эцэг, эхийн гар харах хувь тавилантайгаа эвлэрэх нь эвлэрч, эвлэрэхгүй нь гудамжинд гардаг аж.

б

Энэ талаар Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Манай төв нэг жилийн хугацаанд 800 орчим гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн байна. Залуус маань гэрлэлтийг мэдрэмж гэж ойлгодог. Үнэндээ гэрлэлт гэдэг бол насан туршийн шийдвэр байдаг. Орчин цагийн сэтгэлзүйн шинжлэх ухаанд 168 цагийн наймхан цагийг та гэр бүлдээ зарцуул гэдэг. Судалгаанаас харахад, эцэг эхчүүд өдөрт 30-120 минутыг л хүүхэддээ, гэр бүлдээ зарцуулаг болох нь тогтоогдсон. Хүмүүс гэртээ унтаж амрах, хооллох цагаа гэр бүлдээ цаг зарцуулж байна гэж ойлгодог. Энэ бол буруу ойлголт.Бид хүүхэд цагаа эргэн дурсахад ээж ааваараа юу авахуулж байснаа санадаггүй. Харин хамтдаа юу хийж байснаа тод санадаг” гэсэн юм.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ нэг балайр хар авгай өөрийгөө сэтгэлсудлаач гэдэгтээ ичдэггүй юм байхдаа. хүний юмыг хулгайлна, өөрийнхөө юмшиг хэнэггүй ярина. ичдэггүй хулгайч шүү дээ. зөвлөгөө өгнө гэнэ, хүнээс зөвлөгөөний мөнгө авчаад хариулт өгөхгүй, арай дэндүү. дээр нь өөрөө юу ч мэдэхгүй. үндэсний төвийн захирал гэнэ шүү. өөр олигтой хүн байдаггүй юм байх даа. чааваас..
2015-03-16