Ахмад дайчдад В.Путины шагналыг гардуулав

img

Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байранд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар  55 ахмад дайчдад Эх орны дайны 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг нээн Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нар үг хэллээ. 

 

Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлэхдээ “Монгол, Орос хоёр улсын нөхөрлөлийн баталгаа болсон ахмад дайчид та бүхэндээ энэ өдрийг амрыг эрье. Хоёр улсын эрэлхэг дайчдын цусаар тамгалагдсан нөхөрлөлийн баталгаа болсон ахмадууд минь жил ирэх бүх улам бүр цөөрч байна. Гэхдээ бид та бүхэнтэйгээ цаг хугацаа алдахгүй эргэн уулзсаар байх болно. Мөн хоёр улсын харилцаа улам бүр сэргэж байгаад талархаж байна” хэмээн онцолсон юм. 

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирсэн ахмадууд үр хүүхэд, ач зээ нартайгаа ирцгээсэн байсан юм. Элчин сайд Азизов Искандер Кубарович нэр дуудсан ахмадуудыг хүндэтгэн сууж байгаа газар нь очиж шагнал гардуулж байв. Зарим нь өөрсдөө зорин очиж, цэрэг хүний ёсоор ёслохыг хичээж байлаа. Чөлөөлөх дайны үед зориг хатуужилтай, эрэлхэг цэрэг байсан  тэд өдгөө хүний анхаарал халамжинд орсон ахмад буурлууд болсон ч гэлээ орос хэлээр элчин сайдтай ярилцаж, ерөөлийг үг хэлцгээж байхыг харахад бахархах сэтгэл төрж байсан юм. 

 

Энэ үеэр шагнал гардуулах ёслолд ирсэн ахмад дайчдаас сэтгэгдлийг нь сонсохоор хоёр буурайгийн дэргэд очиход хүү нь тэдний өмнөөс ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ “Миний аав ээж хоёр 1945 онд баруун зүүн хязгаарт тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Аавыг маань Бунийн Ёндон. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харъяат.

a

Ээжийг маань Дарьцавын Сугар гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат. Чөлөөлөх дайнд оролцсон. Ээж маань зүүн хязгаарт 27 отрятын Төмөрбаатар даргатай заставт тусгай үүрэг гүйцэтгэсэн. Аав маань баруун хязгаарт Аюулаас хамгаалахын хурандаа Дордогийн командад мөн тусгай үүрэг гүйцэтгэсэн.

a

Аав ээж хоёр маань залуудаа хил дээр танилцаад, Монгол Улсынхаа дархан байдлын төлөө хилийн цэрэгт ажиллаж, амьдарч ирсэн. Хамтран амьдраад 53 жилийнх нь ой дээр бид Алтан хуримыг нь хийж өгсөн. 8 хүүхэдтэй, Хоёр буурай маань 91 хүрч байна” гэлээ. 

da

Харин дараа нь уулзсан ахмад дайчинг н.Чимиддорж гэдэг. Хан-Уул дүүргээс ирсэн ажээ. Тэрбээр  хэлэхдээ “Би Архангай аймгийн Хайрхан сумын харъяат. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон.

a

Нисэх албанд ажиллаж байсан. Иргэний агаарын тээвэрт ажиллаагүй ч  50 иад жил улс эх орондоо хөдөлмөрлөөд одоо хөгшинтэйгээ хамт үр хүүхэд ач зээтэйгээ, энх тунх амьдарч байна. Дайн гэдэг нийгмийн хамгийн муухай зүйл шүү дээ. Дайнд оролцоно гэдэг суман мөндөр, шуурган галын өөдөөс амь тэмцэн явахыг хэлдэг.

s

Хамгийн гол нь амьдрал гэдэг хэлж хэмжээлж баршгүй үнэ цэнэтэй зүйл байдаг. Тиймээс энх цагт армид алба хааж, цэрэгт явна гэдэг бол хатуужил бэрхшээлийг даван туулж эр хүн болон төлөвшихөд их чухал үүрэгтэй. Залуучуудад хандаж хэлэхэд цэргийн албанд явж өөрсдийгөө боловсруулж, эх орондоо бэлтгэл хүчин болж явахыг л захимаар байна” гэв. 

a

Монгол Улсад 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон нийт 347 ахмад дайчин байдаг аж. Тэдгээр дайчдаас эхний ээлжинд Хан-Уул, Баянгол дүүргийн 55 ахмад дайчин өнөөдөр ийнхүү Эх орны дайны 70 жилийн ойн медалийг гардан авлаа. Харин бусад ахмад дайчдад энэ сарын 24-нд энэхүү хүндтэй шагналыг гардуулах ажээ. 

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lybsantseren. jargalsuren.:
Buh ahmad daichid bolon ahmadyytaa mend hurge minii aab halah goliin daind. B N M A Y iin baatarr. Chogdon dargiin ydirdalgand ybaj. Baisan mon 1939. 1945 onii. cholooloh. Daind. Orolstoj ybsan ahmad daichin. Uymaa
2019-07-14
B.Anhtuya:
yunii umnu bidnii ahmad daichidaa bayr hvrgie nadad neg asuuh zvil bna.Daind oroltsson ahmad daichin hvmvvst bair olgoj bsan nas barsan hvnd yuch oldohgvi yu manai hadam aav maani ug ni 39 45 onii daind 2land ni oroltson ymaa medeh hvn bval tuslaa odon mydal bvgd bga
2015-09-26
хөх толбот :
манай улсын тусгаар тогтнолыг олж өгсөн монгол улсын хүчирхэг хамгаалагч орос гүрэн үүрд мандан бадраг. зэвсэг нэгт ахан дүүс минь. муулаад байгаа ганц хоёр харь цусны хольцтонгууд зайлаа. санаагы чинь мэднэ шүү. язгуурын хөх толбот монголчууд бид орос улсыг ах нараа гэдэг юм.
2015-03-19
зочин:
үнэхээр сайхан мэдээ бна. орос орон байгаагүй бол бид хэзээний хятадын нэг муж болох байсан биднийг оросоос холдуулах гол ажилыг гардан хийж байгаа хүн бол баабар хэмээх хужаагын суурин суртал нэвтрүүлэгч. өөрийн зохиосон үлгэрээ үнэн түүхтэй хольж баахан юм хэвлүүлэн бидний тархыг угааж байдаг муу бууны * байгаа юм.
2015-03-19
eegii:
ene ahmaduud ta bolon bidnii tuluu ami nasaach haihrahgvi eh oron ard tvmniihee tuluu tulaldaj ywsiin iimd bid unuudur ideh hooltoi erh chulluutei mongoli gej tseejee delgeh eh orontoi baigaagaa hezeech martaj bolohgvi shvv.minii emee ene ahmaduutai mur zeregtsen tulaldaj ywsan tsergiin emch hvn baisan dainii talbar deer yaj tulaldaj.yaj hetsvv hvnd udrvvdiig dawan tuulj baisniig nadad dursah bolgond minii zvrh min uwddug baisan shvv pvtind bayrlalaa!
2015-03-17
irgen:
tor zasag mini l ogmoor ymaaaaa haa bsan orsuud ogoh ym
2015-03-17
банд:
монгол төр засаг нь өгөхгүй болохоор путин өгч ба гэж ойлго. энэ хэдэн хөгшинийг өөр баярлуулах зүйл одоо ертөнц дээр үгүй болсон. хааяа ч гэсэн хэн ч хамаагүй ядаж талархал илэрхийлж баймаар. путинд баярлалаа!
2015-03-17
eh oronch:
za end zarim neg tuuhee medehgui, modnoos *an sarmagchnuudad tailbar bichie... mongol uls bol delhiin 2-r daind yalsan uls oros uls mun adil uunees gadna oros uls eh ornii daind mur zergetsen daitaj, yalaltiig uuriin ami bie hairlalgui oirtuulsan ahmad daichiddaa delhiin untsug bulan burt enehuu yalaltiin beleg temdeg bolgoj 70 jiliin oin medaliig ugch baigaa yum.. yagaad gevel ta metiin modnoos *an sarmagchinguud enehuu agua ih garz hohiroliig davj tuulan bii bolgoson unuugiin niigmiig yas undes, garal uuseleer gaduurhaj, bie bieniigee hundleh tevchih setgel gargahgui , ahmad daichid yalagchdiig hundlehgui baigaa tul dursgaj baigaa yum
2015-03-17
1945:
дээрх гаж сэтгэгдэл бичсэн та нар болио. хэзээ өгөх нь ямар хамаатай юм. тэд бидний төлөө амь хайргүй тулалдсан нь чин үнэн. тийм ч учраас бид амьд, эх оронтойгоо байна. путин өгөөл биз, бид аваа л биз болохгүй нь юу байгаа юм. элбэгдорж шиг эх орноо зарж, гадаадын тэрбумтанг хууль, ард түмнээ дэвслэн байж ялаас чөлөөлсөн биш дээ. ёстой яршиг байна даа. буурайнуудаа аз жаргал, урт удаан наслахыг, эрүүл энхийг хүсье.
2015-03-17
лообор:
эргүү жунгаа юундаа гайхаав. баабарын хумс уу чи?
2015-03-17
kkkllll:
omno n eroosoo tooj baigaaguin baij yaagaad genet orosuud doli usreed odon medal taraagaad l... parad maradndaa uriad l baina daa eren...
2015-03-17
mongol:
mongol daichid zuvlultiin ulaan armiin daichidtai hamt eh ornoo hamgaalj,ulmaar 1945 onii cholooloh daind mur zeregtsen tulaldsan yum.
2015-03-17
kolb:
hamar sharhirch setgel mini hudulluu! ene saikhan buurluud mini tsagtaa ene mongol ulsiig bidendee uvluulekh gej haluun ami, buleen tsusaa ursgan temtseer unuudriin bidniig tusgaar mongoliin irgen gej bardam heluuleh uilsiig buteesen gej bodokhoor uneheer ta naraaraa baharhaj, ta nariigaa hundetgemeer bna shuu! ta nar mini zaluu saikhan nasandaa ekh oron gazar shorooniikhoo tuluu daitsan hatan zorigt ekh oronch huvguud baijee, aguu udirdagch putin ene hundet shagnalaaraa unuugiin mongoliin turiin udirdlaguudad sanuullaa gej uzej bna! putin ta uneheer alsiin haraatai, ekh oronch, aguu udirdagch yum! elbegdorj terguutei turiig samarch bgaa heden nuhduuded ugsun putinii sanuulgiig ted oilgoo bolov uu???????
2015-03-16
монхжаргал:
бид мартаж болохгуй.дайныг нацизм эхэлж дэлхий бухэлдээ хамрагдсан.дахин буу гараасай.монголын ард тумэн энэ дайнд оролцсон богоод нацизм японы милитаризмиин эсрэг тулалдсан тул путины зарлигаар дайчин ах дуугее мартаагуй гэдгээ харуулж байна
2015-03-16
zochin :
ene augaa daind oroltsoj yvsan aavaaraa baharhaj b.a tandaa hairtai shuu.
2015-03-16
zochin 1:
irgen gej bichij setgegdlee bichsen urgen guya. ta unuudur khenii buyand udii zeregtei amid yavaa ve? taniig iim yum oilgokhgui gej bodokhoos .... dakhij buu sanal bichij baigaarai!!!
2015-03-16
oyun:
bidnii unuudriin erkh chuluu, saikhan amidraliin maani tuluu ami nasaa ul khairlan temtssen buurainuudaaraa bakharkhaj bna. eruul enkhiig khusie. urt nasalj udaan jargaarai. saikhan sanagdaj bna
2015-03-16
зочинф:
тэд эх ороныхоо төлөө тулалдсан юм
2015-03-16
irgen:
putin yahaaaraa mongol daichdad medal ogdgiin sonin sanagdaj bna shuuu.
2015-03-16