Ассад: Хэт даврагчдаас эмээхгүй байна

img

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын “www.aljazeera.com”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна

.

-Сирийн иргэний дайнаар амиа алдсан хүний тоо 200 мянгад хүрлээ гэж НҮБ-аас мэдээллээ. Та тоо баримттай санал нэгдэж байна уу?

-Засгаа эсэргүүцэн боссон жагсаалыг хэн ч иргэний дайн болно гэж төсөөлөөгүй. Өнөөдөр тэр жагсаалыг зохион байгуулсан хүмүүс хаана байна вэ. Яагаад бүх хариуцлагыг надад үүрүүлээд зугтав. НҮБ-ын гишүүдийг Сирийн нутаг дэвсгэрээр яваад амиа алдагсдын тоог гаргасан гэдэгт эргэлзэж байна.

.

-Сирийн иргэний дайн тав дахь жилтэйгээ золголоо. Эхэлсэн цаг хугацаа нь тодорхой дайны төгсгөл хэзээ тохиох бол. Та дайныг зогсооход ямар алхам хийх төлөвлөгөөтэй байна?

-Гарц байгаа гэдэгт итгэлтэй байна. Гарц байх л ёстой. Сири хямралаас гарч бусад улсын адил амар, тайван оршин тогтнохыг хүсч буй. Ямар шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл Сири хямрал, үхэл, хагацалтай зууралдсан хэвээр байгаа нь оньсого хэвээр байна. Хямралаас гарах олон ажил эхлүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх олон алхам хийсэн ч огтхон ч байрнаасаа хөдөлж чадахгүй байна.

.

-Сирийн ихэнх газар нутагт өлсгөлөн газар авч, ажилгүйдэл ихэссэн. Сайхан амьдрах итгэлгүй иргэд, дахин хөгжин цэцэглэх нь тодорхойгүй байгаа Сирийн ирээдүй үнэхээр бүрхэг?

-Тантай санал нэгдвэл улсаа гутаасан хэрэг болно.

.

-Иракийг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирид хяналтаа тогтоохыг санаархаж байгаа. Албаны мэдээгээр Сирийн зүүн мужид хяналтаа тогтоож, нийслэл Дамаск хотноо эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байгаа гэсэн. Хэт даврагчдын эсрэг олон гүрэн нэгдэж “Холбоотон орнууд” гэх холбоог байгуулсан. Яагаад хэт даврагчдын дайралтад хамгийн эхэнд өртсөн Сири дээрх холбоонд нэгдэхгүй байгаа юм?

-Зүгээр харж байгаад улсаа алдана гэдэг утгагүй хэрэг. Мэдээж хэрэг олон улсын хэвлэлээр дамжуулж буй бүх мэдээллийг Засгийн газар хянаж чадахгүй. Хяналтгүй мэдээлэл хүнийг амьдруулж бас үхүүлж чадна. Тиймээс Сири улстай холбоотой мэдээлэл бүхэнд итгэх шаардлагагүй. Засгийн газар хэт даврагчидтай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, ажил хэрэг болгож байна. Бид хэт даврагчдыг зүгээр хараад суугаагүй. Эх газрыг минь хүчирхийлж, иргэдийг минь хохироож буй тэр бүлэглэлтэй цус урсган тэмцэж байгаа. Иракийн хэт даврагчид Сирид улсад хяналтаа тогтоогүй. Тэдэнд энэ бүхнийг биелүүлэх боломжийг хэзээ ч олгохгүй. Бууны сум хэзээ дуусах тэр өдрийг хүртэл хэт даврагчдын эсрэг цохилтоо үргэлжлүүлэх учиртай. Холбоотон орнуудын тоонд багтаагүй шалтгаан нь дайсныхаа тоог нэмэхээс эмээсэн юм.

1

-Гэхдээ хэт даврагчид хүссэн үедээ Сирид алан хядах ажиллагаа явуулж, гэмгүй иргэдийг хохироож байна?

-Хэт даврагчидтай тэмцэх нууц төлөвлөгөө Сирид бий. Хэт даврагчид Сирид хяналтаа тогтооно гэж байхгүй. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Хэт даврагчдаас эмээхгүй байна. Эдгээр хүмүүсийн аюул биднийг зоригийг мохоохгүй.

1

-Хэт даврагчидтай тэмцэхийн тулд Иракийн Засгийн газраас тусламж, зөвлөгөө авах бодолтой байна уу?

-Барууны улстай нөхөрлөх нь эргээд тусгаар тогтнолд заналхийлэх эрсдэлтэй. Ирак зовж үзсэн улс. Хамтрах төлөвлөгөөтэй байгаа. Уур хилэнгээр Сирийн ирээдүйг шийдвэрлэх нь хамгийн буруу алхам. Сирийг чөлөөлөх дайнд курд, хезболла зэрэг гадны үндэстнүүд тусалж, хүч хавсарч байгаа. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нави Пиллэй “Сирийн асуудал 2015 онд дуусахгүй болж байх шиг байна” гэж мэдэгдсэн. Энэ хариулттай би хэзээ ч санал нэгдэхгүй. Амлаж байна энэ ондоо багтаан Сири хямралаасаа гарна.

1

-Та амлаж байна уу?

-Тиймээ. Амлаж байна.

1

-Сирийн таван сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сануулсан. НҮБ-ын дүрвэгсдийн хэлтсийн гаргасан судалгаагаар сая гаруй сиричүүд Иордан, Ливан, Турк болон Африкийн умард орнуудад дүрвэсэн гэсэн?

-Мэдээж хэрэг эх орноосоо дүрвэсэн иргэдийг би буруутгахгүй. Ямар ч хүн хохирогч болохыг хүсэхгүй. Сири эргээд амар амгалан болбол та бүхнийг хамгийн эхэнд хүлээн авах болно. Ард түмэн минь эрх тэгш амьдрах учиртай.

1

-АНУ-аас тусламж хүсэх бодолтой байна уу?

-Тийм зүйл хэзээ ч болохгүй. Хямралаа өргөтөхийг хүсэхгүй байна.

1

-Таны бодлоор Сирийн аль бүс нутаг иргэдэд хамгийн аюулгүй вэ?

-Армийнхан хамгаалалтадаа авсан бүх бус нутаг.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amerikaa chi hujaatai niileed ulsaa abaar daa teneg yankiin bogs doloogchoo
2015-03-17
bold:
usa-d tsaana n baigaa shdee.haa gazar horlon suitgeh ajillagaag usa l hiideg
2015-03-17
amerika:
amerktai hamtarsan irak yu bolson be
2015-03-17
teneg gar:
ene jinhene teneg gar. америкийн талаар хувийн буруу бодлоосоо болоод ард түмнээ хохироож байгаа. оростой биш америктай хамтарвал ард олноо аврана даа. ард түмнээ л аварч байвал хэнтэй ч хамтарсан яадгийн. лав л орос биш.
2015-03-17
aaaa:
ene aikhtar er ee. siriin baatar
2015-03-17