
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Б-ны суудлын автомашиныг шатаасан хэрэг гарсан билээ.
Уг хэргийг М гэгч этгээд үйлдсэн бөгөөд Б-ээс их хэмжээний мөнгө нэхэмжилж бөөгийн засал хийж өгнө гэсэн аж. Гэвч М-ын нэхсэн мөнгө иргэн Б-нд байгаагүй тул засал хийлгэхээс татгалзсан байна.
Гэтэл М гэг ч нь түүний унаж явсан автомашиныг уурхайн дэсэлгээний бодис ашиглаж шатааж танхайрчээ. Уг хэргийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ