
Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид хүмүүжиж байсан зургаан хүүхэд хэрмэн хашаа нүхэлж, бүлэглэн оргосон хэрэг өнгөрөгч оны долодугаар сарын 31-ны өдөр гарсан юм. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж тун удалгүй баривчилсан билээ.
Санаатайгаар хорих ангиас оргосон А.Мөнгөнтулга, Г.Бат-Очир, Т.Анхбаяр, Х.Мөнхбаатар, Г.Алтангэрэл, Э.Түмэнхүү нарыг бүлэглэн оргосон гэсэн үндэслэлээр УМБГ-аас нэмж эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаад саяхан хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хэрэв эдгээр хүүхдүүдийн гэм буруу нь тогтоогдвол шүүхээс 5-10 жилийн хорих ял сонсох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ