Насанд хүрээгүй охидыг худалдсан эмэгтэй давж заалджээ

img

Насанд хүрээгүй охидыг хил дамнуулан худалдсан Ц.Нандинцэцэгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, таван жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутган гурван жилийн хорих ял оноосон юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний гомдлыг пүрэв гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар Н.Уртнасан, өмгөөлөгчөөр Т.Урангэрэл нар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ