Амбаараасаа 50 кг буузаа алджээ
Сар шинэ дөхөж байгаатай холбоотойгоор ууц, бууз, банш, махны хулгай их гарах боллоо. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д-гийн амбаараас энэ сарын 26-27-нд шилжих шөнө үхэр, хонины бүтэн мах, 50 кг орчим бууз алдагдсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ