Налайхын уурхайд осол гарч нэг хүн нас барлаа

img

Налайхын уурхайд осол гарч нэг хүн нас барса хэрэг  өчигдөр гарчээ. Тус  дүүргийн 3 дугаар хорооны нутаг, иргэн П-гийн хувийн бичил нүүрсний уурхайн гүнд  ажиллаж байсан хоёр иргэн эргэж гарч ирээгүй байна. Тэд агааргүй орчинд удаан ажилласнаас  ухаан алдсан байна гэсэн мэдээллийн дагуу Уул уурхайн аврах албаны аврагчид газар дээр очиж аврах ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд  уурхайн ажилчин 45 настай  О-г  эсэн мэнд гаргасан байсан байна. Харин 27 настай О-г дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэсэн боловч  өгөхөд  нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ