Үзэсгэлэнт гүнжүүд

Их Британийн “www.dailymail.co.uk” сайт бодит амьдрал дээрх хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдийн мэдээллийг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг хүргэж байна.
Кейт Миддлтон
Энэхүү жагсаалтыг Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон тэргүүлжээ. Тэрбээр хүү, охинтой юм. Оксфордын их сургуулийн улс төр судлалын ангийг төгсч, нэг хэсэг загвар өмсөгчөөр ажиллаж явсан Кейтийн амьдрал 2011 онд жинхэнэ утгаараа өөрчлөгдөж, жинхэнэ гүнж болсон билээ.
Маделине
Шведийн гүнж Маделине энэхүү жагсаалтад багтжээ. Төрөлхийн гоо үзэсгэлэн нь Швед гэлтгүй олон улсад шуугиан тарьж, холливуудын алдартнуудаас дутахааргүй нэр алдартай болсон юм. Гүнж 1982 оны зургаадугаар сард хаан XVI Карл болон хатан Силва нар бага охин болж мэндэлжээ. Тэрбээр 11 настайгаасаа морин спортоор хичээллэсэн юм.
Виктория
Шведийн угсаа залгамжлах гүнж Виктория 1977 онд мэндэлжээ. Тэрбээр хааны дараа хаан ширээг залгамжлан авах юм. Гүнжтэн өөрийн нэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сантай. Виктория 2010 онд дасгалжуулагч Даниелтэй хуримлаж, 2011 онд Эстэл хэмээн охинтой болсон.
Шарлотта Касираги
Монакогийн гүнж Шарлотта Касираги 1986 оны наймдугаар сарын 3-нд мэндэлжээ. Тэрбээр 2008 оноос эхлэн “Gucci” брэндтэй хамтран ажиллаж, нүүр царайгаар хэд хэдэн удаа тодорсон юм.
Мэри
Данийн угсаа залгамжлах ханхүү Фредерикийн гэргий гүнж Мэри 1972 онд Австралид төржээ. Хосууд 2000 оны Сиднейн олимпийн үеэр танилцжээ. Тэд гурван хүүхэдтэй юм.
Амира аль Тавил
Саудын Арабын гүнж Амира аль Тавил, угсаа залгамжлах ханхүү Алвард Бин Талалын гэргий юм. Гүнж НҮБ-ын элчээр олон жил ажилласан бөгөөд дэлхийн 20 гаруй улсад айлчилж байжээ.
Аико
Японы угсаа залгамжлах ханхүү Нарухито болон гүнж Масако нары охин Аико энэхүү жагсаалтад багтжээ. Тэрбээр 2001 оны арванхоёрдугаар сарын 1-нд мэндэлсэн юм. Гүнж хөгжмийн өндөр мэдлэгтэй, төгөлдөр хуур сайн тоглодог байна.
Чарлье Уитт
Монакогийн угсаа залгамжлах ханхүү II Албертийн гэргий, гүнж Чарлен Уиттсток энэ жагсаалтад багтжээ. Өмнө нь усан сэлэлтийн тамирчин байсан тэрбээр өнгөрсөн онд хүү, охинтой болсон юм. Гүнжтэн 1978 оны нэгдүгээр сарын 25-нд мэндэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ