”Мөрөөдлийн театр”-ынхан ”Алтан очир” одон хүртлээ

Өчигдөр Бурхан багш мэндэлсний их Дүйчин өдөр байсан. Энэ өдөр "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид Тарвалин хийдэд лам хуваргуудтай хамт очиж, "Эрдэм" хүүхдийн асрах төвийн багачуудад бэлэг тараажээ.
Энэ үеэр Тарвалин хийдийн хамба лам Т.Ариунболд тус хамтлагийн уран бүтээлчдэд "Алтан очир" одонг гардуулжээ.
Тус одонг "Мөрөөдлийн театр"-ын тулгын гурван чулуу гэгддэг жүжигчин Батаа, Алтаншагай, Эрхэмбаяр нар хүртсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ