“Honey moon” дотно уулзана
2015-06-03

"Honey moon” хамтлаг таван жилийн ойн босгон дээрээ "Honey moon” анхны бие даасан цомгоо гаргажээ.

Тэд цомгийнхоо бүтээлийг хэвлэлийн хурал хийж танилцуулах гэж байгаа аж. Хэвлэлийн хурал маргааш 13:00 цагт “Tedy” төв, хуучнаар “Be” төвийн байр одоогийн “Анкор” хурал, зөвлөгөөний танхимд зохион байгуулагдах аж. 

Хэвлэлийн хуралд, цомогт ажилласан уран бүтээлчид хийгээд “Honey moon” хамтлагийн гишүүд оролцож, хэвлэл мэдээллийнхэнтэй дотно уулзалт зохион байгуулах юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин