”Монгол төрийн мэргэн өвөө”-тэй танилцаарай

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан "Монгол төрийн мэргэн өвөө" үзэсгэлэгийн нээлт өнөөдөр 10:00 цагт Монголын Үндэсний Музейд болно.
Ж.Самбуу нь Монголын нэрт дипломатч бөгөөд 1937 оноос ЗХУ-д суух Элчин сайд, 1946 оноос Гадаад Яамны Алс дорнодын хэлтсийн дарга, 1950 онд БНАСАУ-д суух Бүрэн Эрхт Элчин Сайд, 1951-1954 онд Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг хашиж байв.
Монгол төрийн төрийн торгон жолоог 1954-1972 он хүртэл насан элтэлээ атгалцаж, төр түмнийхээ үйл хэргийн төлөө нэгэн биеийн алжаалыг үл огоорон чин шудрагаар, түвшин нуруутай зүтгэж ажилласан манай ард түмний эгэл хүү, ардын хувьсгалын партизан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатч Ж.Самбуугийн амьдрал түүхийг өгүүлсэн “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэнг тольдоорой.
Б.Бэхи
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ