Ж.Алтанцэцэг брэндээр гангарах дуртай

Олны танил эрхмүүд, тэр дундаа урлагийнхан цаг үргэлж хүмүүст гоё сайхан харагдах давхар үүргийг хүлээж байдаг. Тэдний гадаад үзэмжнээс эхлээд хэлж буй үг, хийж буй үйлдэл зэрэг нь үргэлж олны анхаарлын төвд байж, энэ хэрээр тэд олон нийтэд үлгэр дууриал болж байдаг.
Тэгвэл поп дива, МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг гоёл чимэглэл, хувцас хэрэглэлээ сонгохдоо юуны түрүүнд чанар, дараа нь загвар хийц, өнгө үзэмжийг нь хардаг аж.
Тэрбээр энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Чанарыг жинхэнэ брэндээс мэдэрдэг. Тод өнгө аль ч насныхныг эрч хүчтэй харагдуулдаг. Тиймээс хурц тод өнгийг илүүд үздэг. Харин гоёл чимэглэлийн хувьд алт, мөнгөнөөс илүү “Swarowski” брэндэд таатай ханддаг. Уг брэнд тайзны гэрэлд үнэхээр гайхалтай зохицож чаддаг учраас ийнхүү сонгодог. Би зөвхөн тайзнаа ч биш өдөр тутмынхаа амьдралд ганган хээнцэр хувцаслах дуртай. Ер нь эмэгтэй хүн ганц олдох амьдралдаа гоё ганган явах ёстой” хэмээн ярьжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ