Тролейбус журамласан дэд хурандаа

img

Монголын замын цагдаагийн түүхэнд тролейбус журмын хашаанд хийсэн цор ганц цагдаа байдаг гэнэ.

 

Тодруулбал, цагдаагийн дэд хурандаа С. Энхтөр 1997 онд СХД-ийн Замын цагдаагийн тасагт шугам замын байцаагч байжээ. Тэрбээр тухайн  ахлах дэслэгч цолтой байсан аж. Нэгэн удаа тэрбээр нэгдүгээр хорооллын зам дээр ажлаа хийгээд зогсож байсан чинь, гурван номерын тролейбус гэрэл зөрчөөд ороод иржээ.

 

Зогсоогоод шалгатал, жолооч нь үнэмлэхгүй, халамцуу дээр “Чам шиг бацаан тролейбусыг яах юм бэ” гэж хэгжүүрэхжээ.  Тэгэхэд нь ахлах дэслэгч С.Энхтөр Автобус 1 компанийн чирэгчийг дуудан, зөрчил гаргасан тролейбусыг журмын хашаанд аваачаад хийчихэж байсан гэдэг. Ийнхүү түүхэндээ нэг удаа тролейбус журмын хашаанд орсон нь энэ аж.

 

Хожим нь дэд хурандаа С.Энхтөр “Тэгэхэд л тролейбусыг 11 тн жинтэй гэж мэдэж байж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг.

 

Ямартаа ч, хийж бүтээсэн ажлаараа муухан “од”-оос илүү олонд  танигдаж, нэр хүндтэй болсон хүмүүс байдаг. Тэдний нэг бол Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр. Тэрбээр Замын Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны даргыг олон жил шаггүй сайн хийсэн байдаг. Хэвлэл мэдээллийнхэнтэй ойр ажилладаг байсан түүнийг зурагт үздэг, сонин уншдаг, интернэтээр аялдаг хүмүүс ч мэднэ.

 

Харин өдгөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хар залуугаараа тэтгэвэрт гараад буй.  Тэрбээр замын цагдаад ажиллах  хугацаандаа зүгээр ч нэг албан тасалгааны цагдаа байгаагүй аж.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Монголын замын цагдаагийн түүхэнд тролейбус журмын хашаанд хийсэн цор ганц цагдаа байдаг гэнэ. гэж худлаа ярьж гайхуулахаа болиоч. Иймэрхүү ажлыг жирийн ямар ч цагдаа хийчдэг ажил шүү дээ. Тролейбус журмын хашаанд хийсэн тохиолдол зөндөө л бий шүү дээ. Энхтөрөө даруухан бай. Хамт олныхоо дунд нэр хүндтэй сайхан байх боломж чамд зөндөө байсан шүү. Чамайг Монголын замын цагдаа өдий зэрэгт хүргэж олонд таниулсан шүү дээ. Одоо арай өөр сэдвээр ОНИГОО бол за.
2015-06-05