Бобби Браун: Кристинаг сүйт залуу нь зоддог байсан

Дуучин Уитни Хюстоны экс нөхөр Бобби Брауны www.mirror.co.uk сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таны охин Кристинагийн биеийн байдал хэр байна даа. Ухаан орсон гэсэн. Одоо ямархуу байдалтай байна?
-Кристина хэдий ухаан орсон ч өмнөх шигээ огт хөдлөхгүй, ярихгүй байгаа. Амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж, гуурсаар хооллож, амин дэмээ нөхөж байгаа. Охин минь их турж, бараг танигдахааргүй болсон. Үнэхээр хэцүү байна. Аав хүний хувьд тэсвэрлэхэд хүнд өдрүүдтэй нүүр тулж байна. “Охин минь сэрээсэй. Өмнөх шигээ үзэсгэлэнтэй чигээрээ аавынхаа өмнө зогсч байгаа” гэж бодох юм. Энэ бодол намайг галзууруулах шахаж байна. Ямар их дарамт вэ. Өнгөрсөн сарын эхээр ухаан орж, гарынх нь хуруу хөдөлж надад болон итгэл найдвар бэлэглэсэн. Тэр минь ухаан орох байх.
-Сүүлийн үед хэвлэлээр “Кристинаг ээжийнх нь араас явуулахаар болсон. Салах ёслол удахгүй болно” гэх мэт мэдээлэл цацагдаж байна. Олны төөрөгдүүлж буй мэдээлэлд хариулт өгөөч?
-Кристинагийн амьсгал тасрах хүртэл би хажуунаас нь явахгүй. Би амлаж байна. Би тийм зүйл хийхгүй. Амьд байгаа охиноо үхүүлэхийг хүсдэг аав байхгүй. Миний шаналсан сэтгэлийг урах хэрэггүй. Сэтгүүлчид үзгээрээ бусдыг амьдруулж, үхүүлж чадна. Би дахин ийм төрлийн мэдээллийг хүлээн авах зориг дутаж байна. Манай гэр бүлийг тайван орхи. Гэхдээ би гэр бүлийнхээ мэдээллийг олон нийтээс нууцлахгүй. Охиноо ухаан орсон гэх мэдээг хамгийн түрүүнд мэдэгдэх болно. Тэвчээр биднийг хурцалж, мунхаг ухааныг хөөж явуулаасай.
-Кристинагийн ухаан алдсан шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тэрбээр энэ оны эхээр гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон. Тархинд цус харвасан мөн гадны нөлөөтэй хэд хэдэн бэртэл байгаа гэсэн. Энэ тухай?
-Оньсого хэвээр байгаа энэ асуудал намайг галзууруулж байна. Үнэхээр гайхалтай. Эрүүл саруул, сэргэлэн цовоо 21 настай охин гэнэт цус харвасан гэхээр. Тэрбээр ямар ч өвчин ярьдаггүй байсан. Би баталж байна. Заримдаа хоолны дуршил алдагддаг байсан ч 2, 3 хоноод л зүгээр болдог байсан. Санамсаргүй байдлаар газар унасан гэхэд гар болон хөлөнд байгаа хөхрөлт, сорви ямар учиртайг ойлгохгүй байна. Би Ник Гордантай энэ асуудлаар олон хоног ярилцсан ч хүссэн хариултаа сонсч чадаагүй.
-Та Ник Горданыг буруутгаж байгаагаа нуугаагүй. Кристинагийн эмээ Сиси харин Горданыг хамгаалж байгаа?
-Хэрэг гарах өдөр Кристинагийн дэргэд байгаагүй учир Ник Горданыг буруутай эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр бол гэрчээс гадна жинхэнэ буруутан. Би түүнийг Кристанигийн эрүүл мэндийн гол дайсан гэж боддог.
-Тэд сүй тавьсан хосууд. Гордан, Кристинатай хуримаа хийхийг хүсдэг гэсэн?
-Үнэнийг хэлэхэд, Гордан бол Кристинагийн төрсөн ах. Төрсөн ахтайгаа хурим хийж, харьцаанд орох нь хууль бус. Би тэднийг дотноссон гэх мэдээллийг сонсоод их гайхаж, уур минь хүрсэн. Миний эсэргүүцэл, олны таагүй уур амьсгал Горданы ааш занг өөрчилсөн. Тэрбээр уураа Кристинад гаргаж, гар хүрдэг байсныг саяхан мэдсэн. Та нарын хэлдэгээр Кристинаг сүйт залуу Ник Гордан нь олон удаа зодож, гэмтэл учруулдаг байсан. Тиймээс энэ хүү, охиныг минь үхүүлэхийг хүссэн ч байж магад. Мөрдлөг дуусаагүй, дөнгөж эхэлж байна.
-Гэхдээ Гордан таныг буруутай гэсэн?
-Төрсөн охиноо гомдоож, алах гэж үү. Бурхан ийм зүйлийг хараад сууж чадахгүй. Хэдий би охиныхоо ээжээс салсан ч Кристинаг мартсан өдөр гэж үгүй. Кристина бол миний охин, миний үргэлжлэл. Олон нийт намайг буруугүй гэдгийг минь батлах байх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ