Мисс О.Уянга загварын агентлагтай болжээ

img

Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон Монголын сайхан бүсгүйчүүд нэг бол "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга. 

 

Түүнийг миссүүд дотроо боловсролдоо хамгийн их анхаардаг гэх нь ч бий.

 

Тэгвэл тэрбээр "Grolia" хэмээх өөрийн загварын агентлагаа нээжээ. Энэхүү загварын агентлаг нь алхаа гишгээ, зөв хооллолт, сэтгэлзүй, гоо зүйн мэдлэг зэрэг олгохоос гадна балет, дуу хөгжим зэргийн мэдлэгийг хүүхэд залууст олгодог аж.

 

Ямартаа, Оргил хэмээх бизнэсмэн залуутай гэр бүл болж, ихэр охидтой болсон мисс маань бизнэс хатагтай болохоор сэтгэл шулуудсан бололтой.

 

Мөн тэрбээр ээж болсныхоо дараагаас өөрийн өнгө төрхөндөө өөрчлөлт хийж, урт үсээ богинохон болгосон байдаг. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ