600 ном хандивлажээ

"Итгэл сэтгэлийн гүүр" ТББ-аас ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын номын санд ном цуглуулж өгөх "Харанхуйн гэрэл" номын хандивын аяныг өрнүүлж байгаа билээ.
Энэхүү аянд бидний сайн мэдэх Төв шуудангийн хажууд ном худалдаалдаг н.Баасандорж нэгдэж 600 ширхэг номыг хандивласан байна.
Зохиолч С.Билигсайхан тус аяныг энэ сарын 16-ны өдөр эхлүүлсэн. "Харанхуйн гэрэл" номын хандивын аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ