”Туркийн эгшиг” эгшиглэнэ

УДБЭТеатр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэл хотыг зорин ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж “Сонгодог пүрэв гараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Хамгийн эхний хөтөлбөр болох “Австрийн хөгжмийн үдэш” тоглолтыг өнгөрсөн 4-ний өдөр амжилттай зохион байгуулсан бол энэ удаа “Туркийн эгшиг” төгөлдөр хуурын концертонд Турк улсын алдарт төгөлдөр хуурч Тульюхан Угурлью Монгол улсад хүрэлцэн ирж, сонгодог урлаг сонирхогч хүн бүхэнд зориулсан өөрийн орны болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг тоглож, нэгэн гайхамшигт үдшийг бэлэглэх гэж байна.
Тоглолт энэ сарын 11-нд буюу маргааш УДБЭТ-т болно.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ