Найрагч бүсгүйн ”цагдаа”

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа өнөөдөр өөрийн охинтойгоо авхуулсан гэрэл зургаараа цахим хуудсаа чимжээ.
Тэрбээр нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Миний охин миний цагдаа болоод байгаа. Бага байхад нь би охиныхоо "цагдаа" байсан бол эдүгээ охин маань миний "цагдаа" болчихоод байна. Намайг ажил, амин асуудлаар жаахан л оройтоход охин маань ойр хавийн бүх хүн рүү утас цохиж, сураг тавьдаг" хэмээн ярьсан байдаг.
Мөн тэрбээр охин насны тухай "Охин нас бол жинхэнэ, цэвэр байгаль ертөнцийн оргилж, буцалж байгаа цаг. Энэ цаг үе нь өөрөө бүхэлдээ чимэг. Ургаж төлжиж байгаа зүйлийн гоо сайхан гэдэг бол ярих юм байхгүй, хэтэрхий гоё" хэмээн ярьжээ.
Ямартаа ч, найрагч бүсгүй маань "цагдаа"-гаараа гоёж сууна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ