“Хар хун” Монголд дахин ирнэ

img

“Монголын балетын хөгжил сан”-гаас 2011 онд анх удаа олон улсын “Night of ballet” тоглолтыг зохион байгуулж байсан юм.

 

Тус наадмын гала тоглолтод “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрийг бүтээсэн АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитни Женсен өдгөө монголчуудын танил болсон билээ.

 

Тэгвэл тэрбээр энэ сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia” тоглолтод урилгаар оролцохоор болжээ.

 

Уитни Женсен нь АНУ-ын Солт Лэйк хотод анх балетаар бүжиглэж эхэлжээ.  Улмаар Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьсан байна. Тэрбээр “Бостон балет” компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа ба АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн залуучуудын бүжгийн наадам, дэлхийн балетын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан аж.

 

Сонирхуулахад, энэ удаад түүний тоглолтыг үзэхээр манай улсад Япон, БНХАУ-аас үзэгчид ирэхээ мэдэгдээд байгаа гэнэ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ