”Universe best songs”-ын шилдэг өнөөдөр тодорно

Үдэш бүр “UBS” телевизээр гарч буй “Universe Best Songs-2015” фестивалийн гран-при шагналын эзэн өнөөдөр тодорно. Тус наадмын эцсийн шатанд шалгарсан шилдэг 21 оролцогч эхний өдөр өөрсдийн шилдэг гэсэн бүхнээ үзэгчдэд толилуулсан бол хоёр дахь өдөр тус наадмын гран-при шагналын эзэн тодрох юм.
Мөн тэд фестиваль эхэлсэн цагаас хойшхи дөрвөн сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн болон өөр өөрсдийн өвөрмөц ертөнц, дотоод сэтгэл, хүсэл мөрөөдлөө илүүтэйгээр дэлгэн харуулах аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ