”Нарантуул” захын олон өнгийг мэдрээрэй
Гэрэл зурагчин Б.Рэнцэндоржийн "Нарантуул" нэртэй өвөрмөц үзэсгэлэн өчигдрөөс Улаан гэр арт галарейд нээгдсэн.
Хэн бүхний сонирхон авдаг байгалийн зураглал,алдар суутнуудын хөрөг биш харин жинхэнэ амьдрал буцалдаг "халуун цэг" гэж нэрлэж болохоор захын амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан түүний бүтээлүүд олны сонирхлыг татаж байна.
Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж энэхүү сэдвийн төрөлжсөн үзэсгэлэнг олноо толилуулж байгаа бөгөөд тэрбээр 2010 оноос "Нарантуул" худалдааны төвийн амьдралаар сэдэвчилсэн зураг авах болжээ.
Үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал олон нийтэд нээлттэй аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ