”Төвөргөөн” чимээлнэ

img

 

Адуу багширсан тал нутаг минь 
Айрагбялхуулсан сөлтэй говь минь 
Арвин баян ертөнцийн өлгий 
Ажилсаг түмний одтой говь минь...

 

Зураач Б.Лувсанпэрэнлэй "Төвөргөөн" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 13-нд буюу маргааш Маршал арт галерейд толилуулна. 



Тэрбээр өнгөрсөн онд “Даян Тэн” хэмээх анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 23 бүтээлээ дэлгэх юм. Зураач бүтээлээрээ Монгол хүний омогшил бахархал, эх үрсийн элбэрэл хайр, байгалийн олон өнгө хувирлыг морины дүрслэлээр илэрхийлэн гаргахыг зорьжээ. Тэрбээр хэлэхдээ, “Төвөргөөн хэмээн нэрлэсэн учир нь үзэсгэлэнд тавьсан бүтээлийн ихэнх нь монгол морьдын хөдөлгөөн, давхиж буй морьд зэрэг олон өнцгөөс нь харуулахыг хичээсэн тул ирсэн зочид, үзэгчид миний бүтээлээс төвөргөөн сонсох мэдрэмжийг аваасай гэсэн сэтгэгдлээр та бүхэндээ толилуулж байна” гэв.



Тэрбээр 1998 онд ДУДэС-ийн МУЭ-ийн шагналт зураач С.Дагвадорж багштай уран зургийн урланд элсэн орж, 2003 онд МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнхийн удирдлага дор суралцан төгсжээ. Бага наснаасаа адуу малд хайртай хүүхэд байсан бөгөөд голчлон морь дүрслэн зурж эхэлжээ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ