Минжээ, Номин хоёр хамтарч дуулна

Багагүй хугацаанд харьд амьдарсан дуучин Минжинсор нутагтаа хөл тавиад байгаа тухай сүүлийн үед чих дэлсэх болсон. Хаа холын Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхдийн ээж болсон тэрбээр аль эртнээс л "Монголдоо ирэх юмсан, даанч амжихгүй байна" хэмээн Номин тэргүүтэй найз нартаа учирласаар өдий хүрсэн. Тиймдээ ч энэ олон жилийн дараа аргагүй л хүндтэй зочны хувиар гадаад нөхөр, ихрүүдийнхээ хамтаар ирсэн юм.
Тэрчлэн аз жаргалтай гэр бүлийн амьдралд сүүлийн жилүүдэд умбах болсон тэрбээр уран бүтээлээсээ дэндүү их хөндийрснөө Монголдоо ирээд илүүтэй мэдэрч байгаа аж.
Нэгэн цагт "Спайк" гэх нэрэн дор хамтдаа намирч, хөдөлмөрлөж байсан найз Номин нь ялгаагүй л нялх жаахан хүүхэдтэй ч уран бүтээлээ хаяхаасаа айж шинэ дуу сэлт хийсээр байгааг нь хараад өөрийгөө харьцуулаад баахан ичиж байгаа бололтой.
Уул нь шоу бизнесийн эх оронд багагүй хугацаанд амьдарсан түүнд гайгүй түвшиний ганц нэг дуутай болчих боломж байсан ч өөрөө төдий л хичээгүй бололтой. Гэхдээ тэрбээр нэг хэсэгтээ Монголдоо байх бөгөөд болж өгвөл Номинтойгоо хамтран нэг дуу хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ