МАК-ийн “Кардашьян”

Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. Тэгвэл тэрбээр өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд “Евроблок” хийт бетоны үйлдвэрээ нээлээ.
Үйлдвэрийн нээлтэд Төр засгийн төлөөлөөс гадна ноён Б.Нямтайширын гэр бүлийнхэн оролцлоо. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм барагтаа бол олны нүдэн дээр ил гардаггүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
Тэргүүн баячуудаас хамгийн их нууцлаг энэ эрийг хүү,охин хоёр нь хувийн амьдралаа ил гаргаж чихийг нь "алт" болгосон гэж болно.
Түүний ганц хүү Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн. Харин ганц охин Н.Цэлмүүн нь аавын үнэнч туслах, МАК-ийн бүхий л ажлыг нугалдаг, менежмент сайтай эмэгтэй гэнэ лээ.
Харин өнөөдөр болсон хийт блокын үйлдвэрийн нээлтийн үеэр хамгийн үнэтэй машин, хамгийн үнэтэй эдлэлээр биеэ чимдэг монголын хамгийн баян өв залгамжлагч эмэгтэй Н.Цэлмүүн авхай ёстой л эрчүүдийн харцыг булааж байсан сурагтай.
Учир юу вэ гэвэл, тэрбээр өнөөдөр дэлхийн од Ким Кардашьяныг санагдуулам хувцаслаж, биеэ авч явжээ. Ялангуяа, түүний өмссөн даашинзны өнгө бусдаас онцгой, дур булаам өгзөгийг нь улам ч тодотгож байсан гэнэ шүү.
Б.Дэжид
Гэрэл зургийн П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ