”Севилийн үсчин”-г тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17:00 цагт Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россиний "Севилийн үсчин" дуурь амилна.
Гол дүр Фигарод соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Розинадгавьяат жүжигчин Ө.Уянга, Альмавивад Г.Шижирболд, Базилиод Ж.Бямбажав тоглож байгаа юм.
Мөн Бартологийн дүрд соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг, Фиореллод Э.Бумхүү, Бертад Ш.Наранчимэг, Амброджиод С.Баттулга дуулж байгаа бол бичиг батлаачийн дүрийг Б.Шинэбаяр бүтээнэ.
"Севилийн үсчин" дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байгаа юм. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn сайтаар худалдаалж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ