”Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам болно

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Ю Монгол байгууллага хамтран "Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар" аяны хүрээнд "Та өөрөө гэрэл" богино хэмжээний кино наадам зохион байгуулахаар боллоо.
Кино наадамд оролцогчид "Уучлах”, “Хүндлэх”, “Талархах" гэсэн сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох боломжтой аж.
Шалгаруулалтыг энэ сарын 30-ны өдөр явуулж, ирэх сарын 1-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шилдэг 15 бүтээлийг танилцуулах өдөрлөг "Ниппи Опета"-д болох юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ