“Welcome to Mongolia” балетын хэвлэлийн хурал болно

img

ДБЭТ-т энэ сарын 18, 19-ний өдрүүдэд   “Welcome to Mongolia” олон улсын наадам болно. Тэгвэл тус наадамд урилгаар оролцож байгаа гадаадын балетчид эхнээсээ манай улсад ирж байна. 

 

Тайванийн бүжигчин Фанг И өнгөрсөн ням гарагт ирсэн бөгөөд МУГЖ Д.Алтанхуягт зориулж дэглэсэн бүжгээ хамтран бүжиглэхээр бэлтгэлээ эхлээд байна.

 

Эх орноо олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome to Mongolia–2015” наадмын хэвлэлийн бага хурал маргааш буюу 16-ны 13:00 цагт НЗДТГ болох аж. Уг хуралд наадмын продюсерээр ажиллаж буй МУГЖ Д.Алтанхуяг болон "Монголын балетын хөгжил" сан оролцох аж.

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ