”Банш” Батаа хотын залуусыг өдөөн хатгав

“Милл” кино компанийн ээлжит уран бүтээл болох "Made in Ulaanbaatar" уран сайхны киноны нээлт маргааш болно.
Тус киноны гол дүрд "Банш" Батаа буюу "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Мөн Б.Батмэнд, О.Долгор, Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцсон байна.
Харин киноны дууны үгийг реппер Gee бичсэн бөгөөд дууг нь Батаа, Эрхэмээ нар дуулжээ. Харин тус дууны үгэнд хотын зарим залуус нэлээд эмзэглэж буй бололтой.
Дууны доорх сэтгэгдэл дээр "Адилхан монголчууд байж нэгнийгээ яах гэж ингэж дуулна вэ, хот хөдөөгийн соёл өөр шүү дээ, Үнэн үгтэй дуу байна" хэмээн хүмүүс сэтгэгдэлээ үлдээж байна.
Учир нь тус дуунд,
"Амандаа бохьтой, хамрандаа баастай
Арьсандаа сүрчигтэй, ааш гэж сүржигнээ
Хуруу гар нь сүмбэн, нуруугаараа таальтай
Хүйс нь мэдэгдэхгүй хотын залуусыг яалтай" хэмээн үглэсэн буй.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ