Б.Тамир, Н.Мөнхсоёл нар салаагүй

Жүжигчин Б.Тамир, Н.Мөнхсоёл нар хайр дурлалын романс үүсгэж, нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Хэн хэн нь урд нь амьдралтай байсан тэд хамтдаа амьдарч эхэлсэн гэх мэдээлэл байсан. Гэвч тэднийг салж өөр өөрийн замыг хөөгөөд байгаа гэх мэдээлэл тараад буй.
Тэгвэл тэд салаагүй гэдгийг жүжигчин Н.Мөнхсоёл баталлаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Б.Тамиртай хамт авхуулсан зургаа чимжээ.
Түүнчлэн, тэрбээр "Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээд, эргээд нийлсэн" хэмээсэн байна.
Ямартаа ч, мэргэжил нэгт хосууд шийдэлд хүрч эвлэрсэн бололтой.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ