Дуучин Д.Бурмаа турахаар шийдэв

“Гоолингоо”, “Үзэсгэлэн гоо” зэрэг дуунуудаараа олны танил болсон, "ардын дууч" Д.Бурмаа турахаар шийджээ.
Тэрбээр өөрийн цахим найзуудаасаа хэрхэн эрүүл аргаар хурдан турах зөвлөгөө аваад байгаа гэнэ. Харин түүний найзууд давсгүй хоол идэх, хөдөлгөөн хийж, гүйж алхахыг зөвлөөд байгаа аж.
Дуучин бүсгүйн хувьд иогт явахыг илүүд үзээд байгаа сурагтай. Гэвч хаана, ямар иогт явах вэ гэдгээ хараахан сонгоогүй байгаа гэнэ.
Дуучин Д.Бурмаагын хувьд нийтийн дуучдаас царай зүс, бие хаа, ааль аашаараа ялгардаг гэж зохиолын дуучид шивэр авир гэх юм билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ