Наадмын дээл ”Хатад” загвартай байна

Үндэсний баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголчуудын хувьд наадам, цагаан сараар үндэсний хувцасаар гангардаг билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүннү захтай дээлээр гангарч байсан. Харин энэ жил хүннү захтай дээл, хантааз моданаас гараад байгаа аж.
Харин энэ жилийн хувьд эртний хатадыг санагдуулам, орчин үеийн хэв маягыг хадгалсан өвөрмөц шийдэлтэй байх төлөвтэй байна.
Загвар зохион бүтээгчид, загварын салонууд, дээл урлаачид наадмын захиалгаа авч, дээлээ хийж эхэлсэн гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ