Харвардын их сургуульд багшилдаг Монгол бүсгүй
Энэ бүсгүйг Даваасамбуугийн Ганмаа гэдэг. Тэрбээр АНУ-ын Харвардын их сургуульд багшилдаг цорын ганц монгол хүн юм.
Тэрбээр нийслэлийн 23-р дунд сургууль, АУИС болон Японы Яманаши АУИС докторын сургалт, АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийг тус тус дүүрэгжээ. Өдгөө гэр бүлийн хамт АНУ-ын Бостон хотод ажиллаж амьдарч байна.
Д.Ганмаагын хувьд Харвардад суралцаж байх хугацаандаа “Д-гээр баяжуулсан сүү, хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж буйг судлах” судалгааны ажил хийжээ.
Харин сургуулийнхаа тухай нэгэн хэвлэлд ярихдаа " Харвард бол эрдэм мэдлэг, оюуны чадавхи, нэр хүндийн бренд. Зөвхөн АНУ төдийгүй бүх улс орнуудыг хамарсан олон судалгааны ажлууд энд хийгддэг. Ийм төслүүдийг маш сайн боловсруулж, шилдэг эрдэмтнүүдтэй өрсөлдөж , тэднээс давж байж л хэрэгжүүлэх боломжтой болно. Тухайн хүнд байгаа оюуны чадварыг маш сайн ашигладаг төдийгүй, шавхаж чаддаг. Яг үнэндээ Харвардад багшийн цалин нь тийм ч өндөр биш. Гол нь судалгааны ажил нь анхаарлын төвд байж,хийх нөхцөл боломжоор сайн хангаж, сайн үнэлдэг." хэмээн ярьжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ