Т.Хулан хоёр дахь хүүгээ төрүүллээ

УДЭТ-ын нэгэн үеийн төлөөлөл болж явсан жүжигчин Т.Хулан өнөөдөр хоёр дахь хүүгээ төрүүлжээ.
Тэрбээр “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай одоогоос таван жилийн өмнө ханилсан юм.
Нөхрийнхөө дагуулж ирсэн бяцхан охинд төрсөн ээж шиг нь ханддаг гэх тэрбээр хэдэн жилийн өмнө хөөрхөн хүү төрүүлж өгч, Энхлэн гэх өвөрмөц нэр хайрласан юм билээ.
Харин өнөөдөр шинэ хүнээ өлгийдөн авчээ.
Энэ талаар Т.Хулангын нөхөр Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа "Удам залгах хоёрдахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав" хэмээн бичсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ