Э.Амартүвшин тэргүүн шагналын төлөө дуулна

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Э.Амартүвшин "BBC" агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Cardiff Singer of the World-2015" уралдаанд амжилттай оролцож байна. Тэрбээр өнөөдөр үндсэн уралдаан, ирэх ням гаригт мэргэжлийн дууны уралдаанд оролцоно.
Монгол Улсын дуучин Э.Амартүвшин "Дэлхийн дуучин-2015" уралдаанд дэлхийн улсуудаас ирсэн 300 гаруй дуучнаас хоолойн чадал, цараараа цолгорч, шилдэг 20 дуучны тоонд багтсан. Мөн уралдааны гуравдугаар тойрогт түрүүлэн шилдэг 5 дуучны нэгээр шалгарч, тэргүүн шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ