Э.Амартүвшин ”Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Э.Амартүвшин "BBC" агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг "Cardiff Singer of the World-2015" уралдаанд амжилттай оролцож, "Үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртжээ.
Монгол Улсын дуучин Э.Амартүвшин "Дэлхийн дуучин-2015" уралдаанд дэлхийн улсуудаас ирсэн 300 гаруй дуучнаас хоолойн чадал, цараараа цолгорч, шилдэг 20 дуучны тоонд багтсан. Мөн уралдааны гуравдугаар тойрогт түрүүлэн шилдэг таван дуучны нэгээр шалгарч, тэргүүн шагналын төлөө өрсөлдсөн билээ.
Тэрбээр олон улсын нэр хүндтэй уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцохдоо ийнхүү бахдам амжилтыг үзүүллээ.
"Дэлхийн дуучин-2015-д Монголын дуучин Э.Амартүвшин" нэвтрүүлгийг https://www.youtube.com/watch?v=wNTfigsMZRg&feature=youtu.be холбоосоор орж үзээрэй.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ