Мэрия Кери тэрбумтантай болзох болжээ
2015-06-22

Дуучин Мэрия Кери Австралийн газрын тосны магнат, тэрбумтан Жеймс Пакертэй болзох болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Италийн Капри арал дээр амрах үеэрээ ихэд дотно харагдаж байжээ. Мөн хотын төвөөр зугаалахдаа гар гараасаа хөтлөлцөн, албан ёсоор болзож буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж.

 

Кери “Жинхэнэ хайрыг удаан хүлээлээ. Үнэхээр удаан. Би эр хүнээр хайрлуулахыг хүсч байна. Намайг битгий буруутгаарай” хэмээн жиргэжээ. Энэхүү мэдээллийн дараа дуучны экс нөхөр, хөтлөгч Ник Каннон твиттертээ “Үгүй. Итгэхгүй байна” гэж жиргэсэн байна.

 

Тэрбумтан эр өмнө нь Австралийн супермодель Миранда Керртэй болзож, олны танил болсон юм. Тэд хоёр сар орчим болзсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард тэднийг сүй тавьцгаасан хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин