Залуу уран бүтээлчид ”Ардын армид” мордлоо
Залуу уран бүтээлчид "Ардын армид" мордлоо. Тодруулбал, “Fantastic” продакшний ээлжит бүтээлийн зураг авалт эхэлжээ.
Уг кинонд 1970-1980 оны үеийн Ардын армийн цэргүүдийн тухай өгүүлэх аж. Кинонд УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, М.Баярбат, Б.Барслхагва, Б.Батболд, Э.Алдар нар тоглож байгаа юм байна.
Харин кино ямар зохиолоор, хэн найруулж байгаа нь одоогоор тодорхой бус байна. Гэхдээ тун удахгүй ямар бүтээл хийж байгааг уншигч танаа мэдээлэх болно.
Ямартаа ч, залуу жүжигчид маань киногоо үзэгчдэд үнэмшилтэй, сайн бүтээл болгохын тулд үсээ хусуулжээ. Энэ зурагнуудаа тэд өөрсдийн цахим хуудаснаа дэлгэсээр байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ