Ц.Алдармаа сураг алдраагүй
Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хооронд "асуудал" үүсч, нэг нь эмнэлгийн хаалга, нөгөөх нь шүүхийн хаалга татсан билээ.
Уг явдлаас хойш жүжигчин Ц.Алдармаа олны өмнө ил гарахгүйг хичээх болсон. Гэвч царай зүс сайтай, өв тэгш бие хаатай сайхан бүсгүйг түүнийг фенүүд нь үгүйлсээр байгаа юм.
Тэгвэл сураг алдарсан гэх Ц.Алдармаа өдгөө Солонгос, Монгол хоёрын дунд "нүүдлийн шувуу" шиг нисч, олны хэл амнаас холуур амьдрах болсон байна. Тэрбээр ойр дотныхондоо "Урлагаа их санаж байна. Хэл ам намдсаны урлагтаа дараа эргэн очих болно. Одоохондоо хүүгээ сайхан өсгөөд, сайн ээжийн үүргээ гүйцэтгэж, хүүгээ сайн хүн болгохыг л эрмэлзэж байна" хэмээн ярьдаг ажээ.
Дашрамд дуулгахад, саяхан цахим хуудсаар дэлгэгдсэн түүний нүцгэн зурагнууд одоогоос хэдэн жилийн өмнө сэтгүүлд зориулж авахуулсан гэрэл зурагнууд гэнэ лээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ