Ихрүүд тэрбумтанг ааваа гэжээ

img

Дуучин Мэрия Кери хэдхэн хоногийн өмнөөс Австралийн тэрбумтан Жеймс Пакер гэгчтэй болзох болсон билээ. Тэд Италийн Капри арал дээр амарцгааж байгаа бөгөөд өөрсдийгөө албан ёсоор үерхэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр дуучны хүүхдүүд болох Монро, Морокко нар Нью Йоркоос ээжтэйгээ цагийг өнгөрүүлэхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ихрүүд тэрбумтан эрийг дагаж, тоглоомын дэлгүүрээр үйлчлүүлж, дуртай зүйлсээ худалдан авчээ. Монро, тэрбумтан эрийг “Ааваа баярлалаа. Хайртай шүү ааваа” хэмээн хэлжээ. Тэдний үйлчлүүлсэн дэлгүүрийн худалдагчийн хэлснээр “Жеймс Пакер ихрүүдийн итгэлийг олохын тулд их хэмжээний мөнгө үрсэн. Монро эхэлж ааваа гэсэн. Харин дэлгүүрээс гарах үед Морокко, Пакерийг ааваа гэж дуудсан” гэж ярьжээ.

 

Пакер найз бүсгүйнхээ гэр бүлийн хамтаар Капри арлаар зугаалсан байна. Керигийн экс нөхөр, хөтлөгч Ник Каннон ихрүүдийнх нь дээрх үйлдэл дургүйцлийг нь хүргэж буйгаа нуугаагүй аж. Тэрбээр твиттертээ “Ааваасаа урваж болохгүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sisi:
uuruu huuhduudeesee urvaj hayj yvchaad estoi teneg aav be.huuheduud bol huuhed .
2015-06-23
blablabla...:
Uuruu ehnereesee urvachaad odoo yu gd shalchiganaad bdgiin.
2015-06-23